ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ТВ коктейль “Омарын эрэлд” гарах нь

    “ТВ коктейл” хамтлагийнхан өөрийн бүтээсэн  “Омарын эрэлд” уран сайхны киногоо арваннэгдүгээр сарын 6-нд олны хүртээл болгохоор зэхэж буй.

    Уг кинонд аав ээж, ах дүүс, хамаатан садан, гэр бүлээсээ алс хол хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт залуус эх орондоо ирдэг ч амьдрах нөхцөл, боломж тэр бүр бүрдэхгүй баахан мунгинаж байгааг адал явдалт, инээдмийн байдлаар харуулжээ.

    БНСУ-д зураг авалт хийсэн киноны зохиолыг Ж.Сэнгэдорж бичиж найруулсан бол продюсероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй нар ажиллаж, хөгжмийнх нь аялгууг “Ертөнц” цомгийн зохиолч  Г.Онон хийжээ. Тус хамтлагийнхан “Боловсрол” суваг телевизтэй  хамтран олон ангит уран сайхны киноны зургийг ирэх сард авахаар ханцуй шамлах гэнэ.                                                                                                       Г.Золзаяа

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй