Дэлхийн хамгийн нэр хүндтэй "Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн уралдаан 2016" энэ жил 59 дахь жилдээ зохион байгуулагдаж дууслаа. Энэ удаагийн шилдэг зургийн эзнээр Warren Richardson "Шинэ амьдралын найдвар" зургаараа тэргүүн байрт шалгарчээ.
"Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн уралдаан 2016"-ний шилдгийн шилдэг зураг. Унгар-Сербийн хилээр хүүхдээ дамжуулж буй эр. 2015 оны 8-р сарын 28. Энэ жилийн зургийн уралдаанд дүрвэгчдийг олон өнцгөөс харуулсан зургууд олон оролцжээ. Зурагчин: "Би дүрвэгчидтэй цуг таван өдөр хил дээр байрласан. Хоёр зуу орчим хүн ирж тэд хилийн төмөр тор дагуу модон доор нуугддаг. Тэд эхлээд эмэгтэйчүүд, хүүхдүүд, аав ээж, настай хүмүүсээ түрүүлж гаргадаг. Бүхэл шөнийн турш тэд цагдаа нартай муур хулгана болон хөөцөлдөж өнгөрүүлдэг. Би зураг дарах гэж их ядарч байсан. Энэ зургийг үүрээр 3 цагийн үед цагдаа нарт тэдний байрлалыг мэдэгдэхгүйн тулд камерний флаш гэрэл асаалгүйгээр сарны гэрэлд дарсан".Warren Richardson
Байгаль, 3-р байр, дан. Мексикийн Колима галт уулын хүчтэй дэлбэрэлт, аянга бууж, улайссан чулуунууд унаж байгаа шөнийн дүрслэл. Зургийг 12-р сарын 13-нд уулнаас 12,5 км-ийн зайнд Carrizalillos нэртэй шүрэн арал дээрээс даржээ. Зурагт харагдах аянганы урт 600 метр, галт уулыг 8 секунд гэрэлтүүлжээ. Sergio Velasco Garcia
Chappaqua, New York. 2013 оны 3-р сар. Урт хугацааны төсөл “Үхэл дахь амьдрал” 2-р байр, өгүүлэл. Тэд 34 жил ханилсан. Гэвч хоёулаа 4-р үеийн хавдартай гэдгээ яг зэрэг мэднэ гэдгээ хэзээ ч төсөөлж байгаагүй байх. Энэ төсөлд зурагчин эмэгтэй цугтаа хавдараа эмчлүүлж буй өөрийн эцэг эхээ оруулжээ. Зургаас хайр, амьдрал, үхлийн нүүр царай харагдаж байна. Тэд амьдралынхаа эцсийн жил хүрэхгүй хугацаандаа өөрсдийн хайр дурлалын түүхээ дурсан өнгөрүүлжээ. Nancy Borowick
Байгаль, "Оронгутаны хэцүү үеүүд", 1-р байр, өгүүлэл. Борнийн оронгутан сармагчин 30 метрийн өндөр модонд авирчээ. Зургийг 2015 оны 8-р сарын 12-нд Индонез улсын баруун Калминатаны ширэнгэд авчээ. Хулгайн ан, гал түймэр, амьдрах орчин хумигдах нь оронгутан сармагчингаар илэрхийлжээ. Tim Laman
Шуурхай мэдээ, 2-р байр, өгүүлэл. 2015 оны 4-р сарын 25-нд Балбад орших Эверестийн үндсэн хуаранд чулуу, цасан нуранги үүсч 22 хүний аминд хүрэхийн өмнө. Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 8 мянга гаруй хүн амь үрэгдсэн билээ. Тусламжийн нисдэг тэрэг цаг агаар болон цасны нуралтаас болж гамшиг болсоноос 18 цагийн дараа далайн түвшнээс дээш 5,364 метрт орших ууланд авирагчдын түр амарч, буудалладаг Эверестийн үндсэн хуаранд очжээ. Roberto Schmidt / AFP
Өдөр тутмын амьдрал, 3-р байр, дан. "Гэрэл рүү". Төрөлхийн хараагүй төрсөн Raheleh өглөө эрт цонхны цаана зогсоно. Тэр нарны гэрэл нүүрэн дээр нь тусахад бүлээн илчийг нь мэдрэх дуртай. Зургийг 2015 оны 11-р сарын 12-нд Иран улсын Техран хотод авчээ. Zohreh Saberi / Mehrnews Agency
Тулгамдсан асуудал, 1-р байр, дан. “Хятадын манан.” 2015 оны 12-р сарын 10-нд Хойд Хятадын Тианжин хотын манан. Zhang Lei / Tianjin Daily
Тулгамдсан асуудал, 3-р байр, дан. Laquan McDonald-ийг зэрлэгээр буудаж хөнөөсөн хэргийн үеэр Lamon Reccord гэгч иргэн цагдаагийн ажилтай нүүр тулан ширтэлцэж байна. 2015 оны 11-р сарын 25 Чикаго. John J. Kim / Chicago Tribune
Спорт, 1-р байр, дан. Чехийн тамирчин Ondrej Bank Дэлхийн аваргын үеэр алдан унаж байна. 2015 оны 2-р сарын 8 Колорадо. GEPA pictures / Christian Walgram
Урт хугацааны төсөл, 1-р байр, өгүүлэл. "Америк цэргийн армийн бэлгийн дарамт". Debra Filter АНУ-ын аримд 1978 онд элсэж, Гүржийн Форт Орд цэргийн бааз руу томилогдсон байна. Тэр үед эмэгтэйчүүд яг л эрчүүд шиг бэлтгэл хийдэг байжээ. Түүний ахлах нь Вьетнамын дайнд оролцож байсан, бүх цэргүүдийг вьетнамын дайныг мэдрүүлэхийг хүссэн харгис нэгэн байсан. Debra болон цуг байсан хэдэн эмэгтэй цэргүүд төгсөхийн тулд хүчиндүүлдэг байжээ. Debra: "Бид бүгд хүчиндүүлнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Би зүгээр цэргийн хүн болохыг хүссэн. Хүчин миний хүсэл зорилгыг үгүй хийсэн". Debra PTSD-тэй /Гэмтлийн дараах стрессийн эмгэг/ болж, хүндэтгэлтэйгээр армиас халагджээ. Тэрээр магистрийн зэрэгтэй ч гэсэн орон гэргүй арван жил тэнүүчилж, АНУ-ын Цэргийн Яамтай /VA/ тэтгэмж авахын тулд 30 жилийн турш тэмцжээ. Түүний тэтгэмжийг шийдэж өгсөний дараа Лас Вегасаас нүүсэн байна. Тэрээр орон гэргүй байх нь хүртэл тэмцлийн нэг хэлбэр гэж боддог аж. Түүний нүдэн дор байх нулимс шиг шивээсийг VA түүнийг алахыг хүсч байсны гэрч болгон хийлгэсэн гэжээ. Одоо тэрээр Лос Анжелест Солонгос хотхоны орон сууцанд амьдардаг байна. Mary F. Calvert
Урт хугацааны төсөл, 1-р байр, өгүүлэл. "Америк цэргийн армийн бэлгийн дарамт". АНУ-ын Армийн тусгай Natasha Schuette нас 21 Өмнөд Калифорни. Түүний ахлах хүчирхийлэлд өртсөнөө битгий хэлээрэй хэмээн сүрдүүлэн дарамталжээ. Эсэргүүцсэнийх нь төлөө түүнийг ухаан алдуулсан байгаа байдал. Natasha ахлах сургагч Louis Corral одоо эмэгтэй цэргүүдийг хүчирхийлсэн хэргээр дөрвөн жилийн ял аван шоронд сууж байгаа. АНУ-ын арми хүчирхийллийг ил гаргасных нь төлөө шагнаж түүний амьдралаар Бэлгийн дарамт/Хүчирхийлэл баримтат кино хийсэн байна. Mary F. Calvert / Zuma Press
Өдөр тутмын амьдрал, 2-р байр, өгүүлэл. "Дарма цуглааны залбирал". Түвдийн залбирагчдын туг Лунг-та. 2015 оны 10-р сарын 30 Хятад улс. Түвдийн Буддын шашинтнууд жил бүр зохиогддог Дарма цуглаанд оролцдог. Түвдийн тооллын 9-р сард долоо хоногийн хугацаанд сүүлийн дөрвөн цуглааныг зохион байгуулж, Бурхан багш диваажингаас буух ёслол үйлддэг. Kevin Frayer / Getty
Өдөр тутмын амьдрал, 2-р байр, өгүүлэл. "Дарма цуглааны залбирал". Түвдийн Буддын шашинтан нүүдэлчид "Дарма цуглааны залбирал" сонсож байна. 2015 оны 10-р сарын 31 Сетар тосгон. Kevin Frayer / Getty
Өдөр тутмын амьдрал, 3-р байр, өгүүлэл. "Бразилийн Фебалис дахь иргэдийн сэтгүүлзүй", Цагдаад буудуулж амь үрэгдсэн таксины жолоочийн зургийг хүлээн авч буй Papo Reto бүлгийн толгойлогч. 2015 оны 2-р сарын 8. Рио-де-Жанейро хотын ядуусын хорооллоос гаралтай хэсэг бүлэг найзууд Papo Reto буюу "шулуун яриа" медиа бүлэг байгуулжээ. Олон нийтийн ТВ, радиогоор цацахыг хориглосон мэдээг тэд нийтийн сүлжээгээр тараадаг байна. Sebastian Liste / NOOR
Байгаль, 3-р байр, өгүүлэл. "Дарамтанд орсон Хамелон" 2014 оны 11-р сарын 16 Мадагаскар гал түймрийн үеэр. Гал түймэр бол хамелон гүрвэлүүдийн хувьд маш хэцүү гамжшиг байдаг. Учир нь тэд тийм ч хурдан хөдөлж чаддаггүй болохоор дүрвэж амждаггүй байна. Хуурай улиралд гарсан түймрээс болж хамелон гүрвэл олноороо үхдэг байна. Мадагаскарт дэлхий дээрх нийт хамелон гүрвэлүүдийн хагасаас илүү нь амьдардаг. Тэдний 50 хувь нь устах аюулд хүрээд байгаа юм. Christian Ziegler / National Geographic Magazine
Тулгамдсан асуудал, 2-р байр, дан. "Суданы мартагдсан уулс". Adam Abdel 7 настай хүү Суданы засгийн газрын Антонов онгоцны хаясан бөмбөгдөлтөд өртөн түлэгджээ. 2015 оны 2-р сарын 27. Adriane Ohanesian
Хөрөг, 2-р байр, өгүүлэл. "Ла Маяа заншил". Испанийн Мадрид хотын ойролцоох Colmenar Viejo жижигхэн тосгонд "Маяа" охин "Лас Маяас" ёс заншилын дагуу ёслолын ширээн дээр сууж байна. 2015 оны 5-р сарын 2. Colmenar Viejo тосгонд 7-11 настай залуу охид жил болгон "Маяа" болон "Лас Маяас" буюу хавар цаг ирсэнийг бэлэгдсэн баярт ийнхүү оролцдог. Ёслолын үеэр охидууд хөдөлгөөний хэдэн цаг суух хэрэгтэй болдог байна. Daniel Ochoa de Olza / AP
Спорт, 1-р байр, өгүүлэл. "Велтуга Хоккей". Бага насны хоккейн багийн тамирчин талбайд гарах цагаа хүлээн сууна 2015 оны 2-р сарын 19 ОХУ Новгород. "Велтуга" тэмцээнд хэрхэн тоглохоос шалтгаалж орон нутгийн шигшээ багт дуудагдаг байна. Vladimir Pesnya / Sputnik
Ерөнхий мэдээ, 1-р байр, дан. "Исламын улсын цэрэг Курдын эмнэлэгт эмчлүүлж байна". Шоронд ял эдэлж буй Курдын Ажилдын Намын дарга асан Abdullah Ocalan-ний хөрөг зургийн өмнө түлэгдсэн 16 настай Исламын улсын цэрэгт эмч тусламж үзүүлж байна. Сири, 2015 оны 8-р сарын 1. Mauricio Lima / New York Times
Байгаль, 1-р байр, дан. "Бонди далайн эргийн шуурга". Австралын Бонди далайн эрэгт маш том "үүлэн цунами" үүсчээ. 2015 оны 11-р сарын 6. Rohan Kelly / Daily Telegraph
Хөрөг, 3-р байр, дан. "Дутуу гэр бүлийн зураг" Лебанон, Бекаа тосгон 2015 оны 12-р сарын 15. Хоосон сандалл дээр дайнд амь үрэгдсэн гэр бүлийн гишүүн суух ёстой байжээ. Dario Mitidieri
Байгаль, 2-р байр, дан. "Халимтай шивнэгчид" Мексикийн Revillagigedo арлын ойролцоо шинэхэн төрсөн халим зулзагнуудын хамт усанд шумбагчид. 2015 оны 1-р сарын 28. Anuar Patjane Floriuk
Хөрөг, 1-р байр, дан. "Бүртгүүлэхийг хүлээж байна". Брооны цув нөмрөн зогсох дүрвэгч охин бүртгэгчийг хүлээн зогсон. Серби 2015 оны 10-р сарын 7. Matic Zorman
Спорт, 2-р байр, өгүүлэл. "Грис-грис Сенегалын бөхчүүд". Сенегалын үндэсний баярын барилдааны бөхчүүд. 2015 оны 4-р сарын 5. Christian Bobst
Хөрөг, 1-р байр, өгүүлэл. "Ил". Дэлхийн хамгийн аймшигтай цөмийн дэлбэрэлт 1986 оны 4-р сарын 26-нд Чернобилийн цахилгаан станцад болсон. Уг явдлаас яг 5 сарын дараа Чернобилоос 100км цайд орших Киев хотод нэгэн охин төржээ. Салхинд туугдах цөмийн цацраг идэвхийн нэгэн хохирогч тэр охин болжээ. Эдгээр зургуудад энэхүү үл үзэгдэгч охины сүүлийн 30 жилийг харуулна. Хуучин Украйны хар цагаан хальсанд буусан бүх зургууд Чернобилоос 5 км-д орших Припят хотод олдсон. "Саяханаас би бүгдэд буруутай биш гэдгийг ойлгосон. Энэ бол хэний ч алдаа биш. Би бүх зүйлийг сайжруулахын тулд хичээж байгаа. Би бүх муухай зүйл ард хоцорсон гэдгийг ойлгож байна. Би одоо эцэг эхтэйгээ холоо тогтоохыг оролдож байгаа. Тэд намайг мундаг том, биеэ даасан болсон гэж бодож байгаа. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Одоо бол яг л хүүхэд насандаа очсон юм шиг санагдаж байна. Тэд надад хүрч, тоглож, зугаалж байгаа нь маш сонирхолтой байна. Би энэ жил дугуй унахыг сурсан". Kazuma Obara
Ерөнхий мэдээ, 3-р байр, дан. "Тианжиний Дэлбэрэлт" 2015 оны 8-р сарын 15. Chen Jie
Ерөнхий мэдээ, 2-р байр, өгүүлэл. "Доумагийн хүүхэд". Эмнэлэгт үзүүлж буй Сири охин 2015 оны 8-р сарын 22 Доума хот, Сири. Энэ төсөлд Сирийн засгийн газрын дайнаас болж хохирч байгаа гэмгүй хүүхдүүд олноор хамрагдсан юм.Abd Doumany / AFP
Өдөр тутмын амьдрал, 1-р байр, дан. "Хятадын нүүрсний дон". Shanxi нүүрсэн цахилгаан станцын ойролцоо тэргэн дээр нүүрс ачин чирэх хятад эр 2015 оны 11-р сарын 26. Хятад улс нь дэлхий дээрх нүүрс төрөгчийн давхар ислийн (CO2) бараг гуравны нэгийг нь ялгаруулдаг. Эрдэмтэд энэ нь дэлхийн дулаарлын гол хүчин зүйл болоод байгааг хүлээн зөвшөөрдөг байна. Kevin Frayer / Getty
Тулгамдсан асуудал, 1-р байр, өгүүлэл. "Талибууд, Одоо үеийн боолчлол". Сенегалын Сайнт Лоуисын Даарад /сургууль/ шалан дээр зулан унтаж буй хүүхдүүд 2015 оны 5-р сарын 21. Даарад 30 гаруй хүүхэд цахилгаангүй, бохирдсон устай, өлмөн зэлмүүн байдаг. Тэд ямар нэгэн юм дэвсэлгүй чулуун шалан дээр унтдаг. Тэд Даарад Исламын Куран судраас суралцаж, бусад үед шашны багш нартаа хүчээр хөөгдөн гарч гуйлга гуйдаг байна. Тэднийг үргэлж зодож, тамладаг. Mario Cruz
Урт хугацааны төсөл, 3-р байр, өгүүлэл. "Хойд Солонгос: Кимийг тахин шүтсан амьдрал". Пхеньян хотын үдшийн бүрий 2011 оны 4-р сарын 12. Хойд Солонгос бол хамгийн тусгаарлагдсан улсуудын нэг. Тэнд гадаад хүн зураг дарахыг зөвшөөрөх нь маш ховор байдаг. Энэхүү цуврал зургуудад Хойд Солонгосын оршин суугчид, хотын амьдралыг харуулжээ. David Guttenfelder / AP
Урт хугацааны төсөл, 3-р байр, "Хойд Солонгос: Кимийг тахин шүтсан амьдрал". Пхеньян хотод хөгжим тоглох цэцэрлэгийн хүүхдүүд. David Guttenfelder / AP
Шуурхай мэдээ, 2-р байр, дан. "Парис дахь терроризмийн эсрэг жагсаал". Парист болсон таван халдлагын дараа жагсах хүмүүс 2015 оны 1-р сарын 11.
Тулгамдсан асуудал, 2-р байр, өгүүлэл. "Нэг завин дээр". Дундад Тэнгист аврах усан онгоц руу авирах дүрвэгчид 2015 оны 8-р сарын 21. Francesco Zizola / NOOR
Ерөнхий мэдээ, 2-р байр, өгүүлэл. "Доумагийн хүүхэд". Сирийн засгийн газрын агаарын довтолгоонд өртөж амиа алдсан хүүхдийн цогцосыг зөөх Сири эр 2015 оны 11-р сарын 7. Abd Doumany / AFP
Байгаль, 2-р байр, өгүүлэл. "Зааны ясан дайн", "Эзний эсрэг арми"-ийн гишүүн зааны соёо барин зогсоно. 2014 оны 11-р сарын 17. "Эзний эсрэг арми"-ийн хувьд соёо бол тэдний санхүүгийн эх үүсвэр байдаг. Энэ зэвсэгт бүлэг хууль бус худалдаа хийдэг. Brent Stirton / Getty Images for National Geographic
Ерөнхий мэдээ, 1-р байр, өгүүлэл. "Европын дүрвэгчид мэдээлж байна". Грекийн эрэгт бууж буй дүрвэгчид 2015 оны 11-р сарын 16. Sergey Ponomarev / New York Times
Тулгамдсан асуудал. 3-р байр, өгүүлэл. "Эмили, Кэйт, Эдди, Рэйд нар". Эмили, Кэйт нар /лесби/ унтахын өмнө шүдээ угаана. 2015 оны 11-р сарын 6. Тэд бие биенээ мэдэлгүйгээр нэг долоо хоногт зохиомлоор жирэмсэн болжээ. Тэдний хүүхдүүд дөрөв хоногийн зайтай төрнө. Хосууд хоёр хүүхэд зэрэг өсгөх хэрэгтэй болжээ.Sara Naomi Lewkowicz
Шуурхай мэдээ, 3-р байр, өгүүлэл. "Тасарсан хил". Туркийн хилээр нэвтрэгчдийг хүчээр таслан зогсоох үеэр уйлан зүтгэх охиныг тогтоон барьж буй дүрвэгч эр 2015 оны 6-р сарын 14. Bulent Kilic / AFP
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт