ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятадууд “Хаан” банкны салбараас 40 сая төгрөг залилжээ

    БНХАУ-ын 2 иргэн гадаад улсын банкны виза болон мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан 2014 оны 10 сарын 27-ны өдөр  хуурамч гүйлгээ хийж Сүхбаатар дүүрэгт  байрлах “Хаан” банкны салбараас 40 сая төгрөгийг  өөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэг хийжээ.

    Тэд энэ хэрэгтээ манай улсын 3 иргэнийг ашигласан байна.

    БНХАУ-ын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхдээ  хөрөнгө оруулалт хийнэ, хамтран ажиллана гэж итгүүлэн монгол иргэдийн нэр дээр банктай гэрээ хийлгэж , пос терминал машин авахуулж түүгээрээ  хуурамч төлбөрийн картыг уншуулж мөнгө гаргуулан авч улмаар БНХАУ руу гуйвуулдаг байна. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна .

    Иймд энэ төрлийн гэмт хэрэг холбогдохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

    УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

    ХМОНХАлба

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй