ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын сагсчид тэтгэлэгтэйгээр Тайвань улсад суралцахаар боллоо

    Өнгөрөгч оны 9-р сард Тайваний Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Ерөнхийлөгч Юу Чин Чай өөрийн биеэр Монгол улсад айлчлан ирж МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулсан билээ.

    Манай сургууль нь Тайвань улсдаа сагсан бөмбөгийн амжилтаараа тэргүүлдэг ба Сагсан бөмбөгийн спорт хурдтай хөгжиж буй Монголын сагсан бөмбөгтэй хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна, цаашид харилцан тамирчин солилцох хүсэлтэй байгаагаа МҮСБХ-ны удирдлагуудад ноён Юу Чин Чай илэрхийлж байсан.

    Тэгвэл хамтын ажиллагааны гэрээ бодит ажил болон хэрэгжиж сагсан бөмбөгчид тэтгэлэгтэйгээр Тайвань улсад өндөр зэрэглэлийн бэлтгэн сургуулилт хийхийн хажуугаар дээд боловсрол эзэмшихээр эх орноосоо өнөөдөр өглөө Тайвань улс руу мордлоо.

    Анхны оюутнуудаар М.Мишээл(Харцага), Д.Баясгалан (Ирвэсүүд), Н.Наранбаяр(Аравт), Б.Авирмэд(Шонхор-Увс) О.Дөлгөөн(Харцага) гэсэн 5 эрэгтэй М. Цэрэнлхам, Одонтуяа (хоёул ШУТИС)гэсэн 2 эмэгтэй тамирчин оюутнууд Чунчоуг зорьлоо.

    • Тэд эхлээд Хятад хэлний бэлтгэлд суух ба бакалаврын 100% тэтгэлгийг бүх тамирчид авсан.
    • Цаашид энэхүү хөтөлбөр хэрэгжих ба магистр зэрэгт 4 хүн суралцана.

    Гадаад хамтын ажиллагагаа БНСУ, Япон зэрэг улсуудаар тэлж байгааг дуулгахад таатай байна.

    Эдгээр залуус маань Тайваний Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийнэ.

    Хичээл хийх цагаа сагсан бөмбөгийн бэлтгэл, тэмцээнд их зарцууллаа хэмээн хүүхдүүдээ зэмлэж байсан эцэг, эхчүүд сагсан бөмбөг сайн тоглосноороо, гадаадад, Тайваний хамгийн том их сургуульд, сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин болохоос гадна тэтгэлэгтэйгээр бакалаврын зэрэгт суралцах боломжийг бий болгосон МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, холбооны удирдлагуудад маш их баярлан талархаж байгаагаа илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүслээ.

    Тайванийг зорьсон ирээдүйн шилдэг тамирчиддаа нийт сагсан бөмбөг дэмжигчид, багш, дасгалжуулагчдынхаа итгэл найдварыг дээдлэн суралцахын хүсч, амжилтын дээдийг ерөөе.

    Монголынхоо сагсан бөмбөгийн өмнөөс Хичээгээрэй!

    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй