ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Timberland-ийн тухай сонирхолтой 10 баримт

    Загварын чиг хандлага жил бүр өөрчлөгдөн, шинэ сонирхолтой зүйлс нэмэгддэг ч хэзээ ч хуучирч хэрэглээнээс гарахгүй хүн төрөлхтний мөнхийн хэрэглээ болсон зүйлс гэж бий. Тэдний нэг нь мэдээж "Timberland". 

    Timberland компаний хамгийн анхны нэршил "Abington Shoe Company" байв

     

    Хамгийн сонирхолтой нь, бидний дуртай Timberland бренд анх Abington Shoe Company гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин 1952 онд "Nathan Swartz" компанийг үүсгэн байгуулагч "Abington Shoe Company"-ий тал хувийг худалдаж авсан бөгөөд үүнээс гурван жилийн дараа тэр компаний үлдсэн хэсгийг худалдан авч улмаар 1978 онд Timberland хэмээх нэртэй компани болсон түүхтэй. 

    1985 он гэхэд нэг сая хос Timberland гутал борлуулагдсан байв

     

    Интернет худалдаа хөгжөөгүй байсан үед нэг сая гутал зарагдана гэдэг санаанд оромгүй их тоо. Гэхдээ "Timberland" тэр үед ийм өндөр амжилттай байв. 

    Хипхоп, репперүүд "Timberland" өмсөж эхлэх үед борлуулалт нь гурав дахин ихэсчээ.

    Судалгаанаас харахад 1990-ээд оны эхэн үед "Timberland" компаний борлуулалт гурав дахин ихэссэн байдаг. Энэ үед тус брендийн гутал хотын соёл, хотын залуусын салшгүй нэг хэсэг болж DMX, NAS, Mobb Deep гэх мэт алдартай репперүүд олон нийтийн үйл ажиллагаа, өдөр тутам, тоглолтон дээр гэх мэт хаа саагүй "Timberland" өмсөх болжээ. 

    1990-ээд оны эхэн үед "Timberland" брендийн гутал "Jordan"-аас илүү алдартай байв 

    New York Times сонины нэгэн нийтлэлд хүмүүс Jordan-аас илүү "Timberland"-ийг сонгон өмсөж байгаа тухай бичсэн байжээ. Мөн хувцас загварын экспертүүдийн судалсанаар, Nike, Reebok, Adidas гэх мэт брендүүд Timberland-тай өрсөлдөхийн тулд аялал зугаалгад зориулсан түрийтэй гутал үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. 

    Дэлхийн хамгийн анхны усны хамгаалалттай гутал 1973 онд бүтээгдэв

    Timberland брендэд хайртай, дуртай хүмүүс болон компаний хувьд 1973 он тун онцгой жил байсан юм. 1973 онд тус бренд хамгийн анхны усны хамгаалалттай гутлаа үйлдвэрлэж эхэлжээ. Үүнээс хойш хүмүүс цастай үед өдөржин "Timberland" өмссөн ч хуурай оймстой байдаг болсон билээ. 

    Тэд гутлаа 00-д шалгадаг байжээ

    "Timberland" бренд усны хамгаалалт шалгах судалгаанд маш их ач холбогдол өгч байв. 1970-аад оны эхээр компаний ажилчид 00 дотор гуталнуудаа хийж хонуулан маргааш өглөө нь шалгадаг байв. Гэхдээ цаг хугацааны туршид судалгааны хэв маяг өөрчлөгдсөн учир та бүү санаа зовоорой. 

    "Timberland" бренд ТВ-ээр хамгийн анх гуталны зар сурталчилгаа гаргажээ 

    ТВ-ээр хамгийн анх зар сурталчилгаагаа гаргасан гуталны бренд бол Timberland. 

    Bergdorf Goodman-д Timberland-ийн гутал зарагддаг байв

    1980-аад оны дунд үед Timberland бренд эмэгтэйчүүдэд зориулсан сонгодог загвартай гуталнууд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дээд зиндааны дэлгүүр болох Bergdorf Goodman-д тус гуталнууд худалдаалагддаг байжээ.  

    Shaquille O'Neal 58 размерийн Timberland гутал захиалж хийлгэдэг байжээ

    58 размерийн гутал өмсдөг хүнд таарах гутал тэр бүр хялбар олдохгүй учраас тэр гутлаа захиалж хийлгэдэг байв. Түүний хийлгэдэг байсан 58 размерийн гутлыг хожим компаний ажилчид дэлгүүртээ үзмэр болгон тавьсан байдаг. 

    2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа аврах ажилчдад "Timberland" брендийн хамт олон гутал бэлэглэжээ

    Есдүгээр сарын 11-ний дэлбэрэлтийн улмаас аврах ажилчдын гутал тэр дороо муудаж, зарим нь хайлсан гэдгийн сонссон Timberland брендийн хамт олон тэдэнд усны хамгаалалттай хамгийн сайн чанарын гуталнуудаасаа хүргүүлсэн байдаг. 

    Хаяг: Наран Молл Худалдааны төвийн 2-р давхарт, Наран Плаза Худалдааны төвийн 1-р давхарт, Улсын Их Дэлгүүрийн 3-р давхарт, Эрдэнэт Хот Баян Худалдааны төв 5-р давхарт

    Утас: 976-70136918

    Фэйсбүүк хуудас

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй