ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Нэг гэрийн хоёр зүрх”-нд амьдрал бэлэглэе

     "1 гэрийн 2 зүрх аян"-ы гол эздийн нэг болох ээж: Мандалжавын Дагвасүрэн 46 настай Хэнтий аймаг дахь МҮОНРТ-ийн хураамжийн тасгийн даргаар ажилладаг. 2014 оны 5 дугаар сарын сүүлээр Зүрхний хэм алдалт буюу проксизмалная тахикардия гэдэг онош тогтоогдсон. Энэхүү зүрхний өвчинийг нь лазераар түлж идэвхигүй болгох хагалгаа хийх бөгөөд ийм төрлийн хагалгааг Монголд хийдэггүй юм байна. Хагалгааг Солонгос улсын Сежон гэх эмнэлэгт хийлгэхээр хүсэлтээ явуулсан бөгөөд ойролцоогоор 15 сая вон буюу 26,5 сая төгрөг шаардагдаж байгаа. 

    Охин: Төрхуягийн Алтанзул 22 настай 2014 оны 6 дугаар сард Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг Математикийн багш мэргэжлээр төгссөн. 2013 онд Зүрхний ховдол хоорондын цоорхой буюу ДМПП2 гэдэг онош тогтоогдсон. Уушигны артерийн даралт өсөх хандлагатай байгаа. Ийм төрлийн хагалгааг Монголд хийдэг бөгөөд Гуравдугаар эмнэлэгт хагалгаанд орох гэж байгаа. 

    Энэхүү сайн үйлсийн аянг нэг хүсэл зорилго өвөртөлсөн таван залуу санаачлан эхлүүлсэн бөгөөд өдгөө уг давалгаанд 26 000 хүн нэгдээд байна. Аяны хүрээнд залуус хандив цуглуулах олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь болох "1000 зүрх" манлайлагчдын илтгэл, хэлэлцүүлэг өнгөрөгч мягмар гарагт Тусгаар тогнолын ордонд зохион байгуулдлаа. Тус илтгэлээр дамжуулж нийгэм, эдийн засаг, урлагын салбарт гялалзаж буй залуусын амьдрал, үзэл бодлыг нийгэмд таниулах, сайн үйлсийн төлөө гэсэн мянга мянган зүрхийг нэгтгэж, хамтдаа гайхамшигийг бүтээхийг зорьсон нь биелэлээ олсон юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй