ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    НАТО-гийн гишүүд Украинд зэвсэг нийлүүлж эхэллээ

            Украины зүгээс НАТО-г хүнд хэцүү үед нь ОХУ-аас хамгаалах цорын ганц хамгаалалт хэмээн үзэж байгаа юм. Тиймээс өчигдөр мэдэгдэл хийж ОХУ-ын удирдлагуудад анхааруулга өгсөн байна.

            Украины Батлан хамгаалахын сайд Валерий Хелетэй мэдэгдэлдээ: Надад та нартай зөвшилцөлд хүрэх эрх байхгүй ч гэлээ НАТО-гоос нийлүүлсэн зэвсгүүд замдаа яваа, дахин хэлье зэвсгүүд ирж байгаа гэсэн байна. Энэ нь ОХУ-д анхааруулга өгч байгаа хэлбэр хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байгаа бөгөөд зөвхөн  НАТО-гоос л гэхэд Украинд ойролцоогоор 20 000 орчим зэвсэг илгээсэн байгаа гэнэ.

            Ийнхүү Украинд 9 дүгээр сарын 5-наас хойш гал зогсоож хэсэгтээ амгалан байсан ч ихээхэн хэмжээний зэвсэг ирж байгаа нь асуудлыг улам хурцдуулах болно гэж дэлхий дахин сэрэмжилж байна.

            Өнгөрөгч 3 дугаар сараас эхлэн Украин болон ОХУ-ын хооронд, цаашлаад дэлхий дахиныг түгшээж байгаа энэхүү хямралаас үүдэн одоогоор 2600 хүн амь насаа алдаад байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй