ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятадын хэвлэлд анх удаа монгол бүтээгдэхүүнийг онцолжээ

    HIUB сайт өмнө дэлхийд танигдсан монгол ноолуур, монгол эсгий эдлэл, монгол гэрийн тухай мэдээллийг бэлтгэн хүргэж, дэлхийд танигдсан монгол бараа бүтээгдэхүүний тухай, дэлхийн хэвлэлд монголын талаар юу гэж бичиж байгаа талаар дуулгасаар ирсэн.

    Энэ удаад манай урд хөршийн China Daily сонины онцолсон монгол бүтээгдэхүүний тухай мэдээллийг хүргэх гэж байна.

    Тус сонины англи хэл дээрх хувилбарын “Lifestyle” нүүрэнд “Good Enough to eat” нийтлэлд Монголын Lhamour брэнд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн нийтлэгджээ.

    Австралийн Edible Beauty, Шинэ Зеландын Oxygen, Америкийн Intelligent Nutrients, Английн Little Butterfly London нарын зэрэгцээ Монголын Lhamour-ыг онцолсон байна.

    Lhamour бол Монголын органик гоо сайхны анхдагч брэнд ба гоёмсог, хээнцэр сав баглаа боодолтойгоос гадна бүтээгдэхүүнүүдэд нь ордог түүхий эд нь хүртэл байгалийн гаралтай эрүүл мэндэд тустай түүхий эд ордогоороо онцлог. Тус брэнд Монгол түүхий эд болох хатаасан чацарганаас гаргаж авдаг чацарганы тосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба чацаргана жимс нь хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй жимс юм. Мөн тэдний гар аргаар хийдэг саван нь цэвэр байгалийн гаралтай сарлагийн сүү болон ямааны сүүгээр хийгддэг ба саван, ванны бөмбөг зэрэг бүх бүтээгдэхүүн нь хуурайшилтын эсрэг үйлчигээтэй. -China Daily Lifestyle Premium нийтлэлийн хэсгээс

    Lhamour брэндийн хувьд CHINA DAILY LIFESTYLE PREMIUM олон улс дахь хамгийн их уншигчтай хятадын сонинд онцолсон хамгийн анхны монгол брэнд юм байна.

    Хятадын сонинд Монголоос онцолсон хамгийн анхны энэ бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөхүйц чанарын шаардлага хангасан "Органик гэрчилгээ"-тэй аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй