Өглөөний цайнд хүүхдэд өндөг идүүлэх хамгийн сайн.
Феннсилвани мужийн сувилахуйн их сургуулиас хүүхдэд өглөөний хоолонд өндөг өгөх нь олон талын ач тустайг судалж тогтоожээ.
Нэгд хүүхэд өглөөгүүр цатгалан байх бөгөөд уургаар баялаг өглөөний цай идсэнээр өдрийн цайны цагаар илчлэг бага хэрэглэж улмаар хэт таргалахгүй байх нөхцөл бүрддэг байна.
Eating Behaviours буюу хооллох зан үйл сэтгүүлд 8-10 насны дөчин хүүхдийн дунд энэ судалгааг явуулсан гэж бичжээ.
Хүүхдүүдэд өндөг болон овъёос гэсэн 350 калори илчлэгтэй хоол өглөө идүүлж, үдийн хоол идэхээс нь өмнө биеийн хөдөлгөөн шаардсан тоглоом тоглуулжээ.
Энэ насны хүүхэд өдөрт 1750 калори илчлэг хэрэглэх ёстой бөгөөд байнга хэтрүүлэн хэрэглэвэл илүүдэл жинтэй болдог байна.
Тэгвэл судалгааны явцад өглөөний цайндаа өндөг идсэн хүүхдүүд өдрийн хоолонд бусдаас 70 калори бага хэрэглэдэг нь тогтоогдсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт