10. Charlene de Carvalho-Heineken

Амьдарсан он жилүүд: 1954 оноос одоог хүртэл
Үндэс угсаа: Нидерланд
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа: 12,7 тэрбум ам.доллар, 0.017%
Та Heineken-ийн шар айраг задлах бүр энэ эмэгтэйн хөрөнгө ихэсхэд тусалж байна гэсэн үг. 2016 оны байдлаар түүний хөрөнгө 12,7 тэрбум ам.доллар хүрчээ. 1971-1989 оны хооронд дэлхийн хамгийн том шар айрагний үйлдвэр байсан Heineken-ийн эзэн асган Freddy Heineken-ний цорын ганц өв залгамжлагч охин нь Charlene de Carvalho-Heineken юм. Тэрээр 2002 онд эцгийгээ нас барахад Heineken International группын 25 хувийг өв залгамжилж авчээ. Ямар нэгэн бизнесийн боловсролгүй охин компанийн дотоодын сонгуулиар одоогийн гүйцэтгэх захирал Jean-Francois van Boxmeer-д ялагдаж гүйцэтгэх захирал болж чадаагүй.
9. Anne Cox Chambers

Амьдрарсан он жилүүд: 1919 оноос одоог хүртэл
Үндэс угсаа: АНУ
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа: 15,3 тэрбум ам.доллар, 0.021%
Одоо 96 настай Cox Chambers нь АНУ-ын хамгийн том гурван кабелийн компаний нэг болох Cox Communications-ний эзэн юм.
8. Susanne Klatten

Амьдрарсан он жилүүд: 1962 оноос одоог хүртэл
Үндэс угсаа: Герман
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа: 17,4 тэрбум ам.доллар, 0.024%
Германы хамгийн баян хадагтай. Аавынхаа BMW компанийн 12,6 хувийг өвлөж авсан. Мөн эм хангамж, ус, сэргээгдэх эрчих хүч гэх мэт олон бизнес эрхэлдэг.
7. Yang Huiyan

Амьдрарсан он жилүүд: 1981 оноос одоог хүртэл
Үндэс угсаа: Хятад
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа: 5,2 тэрбум ам.доллар, 16,20.025%
2007 онд дэлхийн санхүүгийн хямрал болж байхад Yang Huiyan хувьд байдал эсрэгээрээ байлаа. Тэрээр Country Garden компанийн үүсгэн байгуулагч Yang Guoqiang ааваасаа 16,2 тэрбум ам.доллар өвлөж авсан юм. Санхүүгийн хямралаас болж түүний хөрөнгө одоо 5,2 тэрбум ам.доллар болжээ. Бага байхаас аавтайгаа хамт хурал, уулзалтад цуг орж, бизнесийн орчинд өсчээ. 2014 онд компанийхаа ТУЗ-д оролцож эхэлсэнээс хойш ашигтай ажиллаж 410 сая ам.доллараар өсгөжээ.
6. Liliane Bettencourt

Амьдрарсан он жилүүд: 1922 оноос одоог хүртэл
Үндэс угсаа: Франц
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа: 40,9 тэрбум ам.доллар, 0.055%
L’Oreal-ийн үндсэн хувьцаа эзэмшигч. 1907 онд аавынхаа үүсгэн байгуулсан L’Oreal брэндийг удирдаж эхлэн дэлхийн хэмжээнийх болгож чадсан хадагтай.
5. Isabella of Castile

Амьдрарсан он жилүүд: 1451-1504 он
Үндэс угсаа: Испани
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа:: 1%
Дэлхийн хамгийн баян хатан хаадын нэг. Өөрийн үеэл Арагоны Ferdinand-тай гэрлэснээр түүний удирдлаган дор Испани улс нэгдэн орсон юм. Нас барахад нь зүүж байсан титэм гэхэд тухайн үеийн испанийн 1,45 сая дукатаар үнэлэгдэж байжээ.
4. Cleopatra

Амьдрарсан он жилүүд: 69-30 МЭӨ
Үндэс угсаа: Египт
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа: ойролцоогоор 2.6%
Cleopatra бол дэлхийд хамгийн алдартай эмэгтэй удирдагчдын нэг. Түүний хөрөнгө 95,8 тэрбум ам.доллараас ч илүү байсан гэж үздэг.
3. Catherine the Great

Амьдрарсан он жилүүд: 1729-1796 он
Үндэс угсаа: Орос
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа: 5.4%
Оросын эзэнт гүрнийг удирдаж байсан Catherine the Great-ийн хөрөнгө өнөөгийн ханшаар ханш 1,5 ихнаяд ам.доллартай тэнцэхээр байжээ.
2. Hatshepsut

Амьдрарсан он жилүүд: 1507-1458 МЭӨ
Үндэс угсаа: Египт
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа: ойролцоогоор 20%
Египтийг удирдаж байсан анхны эмэгтэй фараон. Тэрээр бурхны хүсэлт нэрийдлээр алт, үнэт чулуу олборлоход маш шаргуу хичээдэг байсан. Түүний хөрөнгө одоогийн ханшаар 2 ихнаяд ам.доллар хүрэхээр алттай байсан.
1. Wu Zetian

Амьдрарсан он жилүүд: 624-705 он
Үндэс угсаа: Хятад
Хөрөнгө/Дэлхийн ДНБ-тэй харьцах харьцаа: 22.7%
Бүх цагийн үеийн хамгийн баян хүн болохын тулд цус урсгахгүй байх боломжгүй юм. Wu Zetian хатан хаан бол Хятадын түүхэнд төрийн эрхийг барисан хамгийн анхны эмэгтэй хаан юм. Түүхэнд Wu Zetian-ийг харгис хэрцгий, садист, сексийн гаж донтон байсан хэмээн тэмдэглэн бичсэн байдаг.