Төв цэвэрлэх байгууламжийн 8 ажилтан лагийн худаг цэвэрлэх гэж байгаад хорт хийнд цохиулж хордож тэднээс хоёр нь ухаан алдаж бусад нь амьсгал нь давчдан гарч ирсэн юм. Ухаан алдсан 2 хүнийг ГССҮТ-д нөгөөдүүлийг нь Цэргийн госпитальд эмчилж байгаа бөгөөд одоогоор хүнд байдалтай байсан 2 хүний нэг нь ухаан ороод байгаа юм байна. Тэдэнд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа аж.
Дэлхийд ОХУ, манай улс 2 л цэвэрлэх байгууламжийн лагаа ил задгай цэвэрлэдэг учраас лагаас исэлдэж гарсан хорт хийг шүүх баг олдоц муутай байдаг юм байна. Лагийн худаг 2,5 метр гүн, лаг 10 орчим см зузаантай байжээ.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт