ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүйтний улиралд бетон цутгалтын ажил хийхийг хориглоно

    Хүйтний улиралд бетон зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх байдалд сөргөөр нөлөөлдөг учир гаднах агаарын температур 0 хэмээс доош үед бетон цутгалтын ажил хийхийг хориглодог. Иймээс болзошгүй аваар осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, барилгын чанар, ашиглалтын үеийн аюулгүй байдал, норм, дүрэм, стандартаа мөрдөж ажиллахыг барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.

    Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд 4126 барилга, байгууламж, обьект, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан бөгөөд үүнээс 2335 буюу 56.6 хувь нь бага, 1165 нь буюу 28.3 хувь нь дунд, 623 буюу 14.7 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

    Улсын хэмжээнд өнгөрсөн гурван жилд  барилга, байгууламжийн ажлын явцад 164 осол гарч 178 хүн өртсөн байна. Үүнээс 63 хүн нас барж, 35 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон бол 80 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй