ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дүүргийн удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн удирдлагууд Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Жил бүр уламжлал болсон энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг даргын хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах болон Засаг даргын Тамгын газрын зарим хэлтсийн дарга нар оролцсон юм.

    Энэхүү арга хэмжээг нээж дүүргийн Засаг даргын хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа хэлсэн үгэндээ “Улиран одож буй хонин жилд Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиосон. Энэ ойг бид ажил, хөдөлмөрийн өндөр амжилтаар угтсан. Тодруулбал, дүүргийн Засаг дарга Д.Бадарсан гурван жил дараалан “Боловсролд ээлтэй Засаг дарга”, мөн дүүргийн Засаг даргын Тамгын газар 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа “Бүрэн хангалттай” үнэлүүлсэн, нийслэлийн 100 гаруй байгууллагаас “Шилдэг тохижолттой аж ахуй нэгж шалгаруулахад тэргүүн байрт шалгарсан гээд олон олон амжилтын эзэд болсон" гээд өнгөрсөн жил гаргасан амжилтуудаасаа ахмадууддаа дуулгалаа.

    Бидний энэ амжилтад ахмадууд та бүхний итгэл бий. Та бүхэн ирж буй бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөл өргөе гэв. Энэ үеэр ахмадуудад ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоо сонирхуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газраас сар шинийн гарын бэлгээ гардуулсан юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй