ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хорт хавдар үүсгэдэг гэх нэмэлтүүдтэй үйлдвэрүүдийг зарлалаа

    НМХГ-ын дэд даргын хүнсний үйлдвэрүүдэд хийсэн хүнсний нэмэлтийн талаархи судалгааны дүнг танилцуулахдаа хэлсэн үг нийгмийг хэсэг цочроосон . Арга ч үгүй биз Манайд худалдаалж буй 97 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 80 хувь нь хүнсний эрүүл ахуйн стандарт хангахгүй, хорт хавдар болон элэгний өвчлөл үүсгэдэг гэж хэлсэн атлаа үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг зөрчихгүйн тулд ийм нэмэлт  ашигласан компаниудыг зарлахгүй гэсэн хачирхалтай үг эрхэм даргын амнаас унасан юм чинь. Шударга өрсөлдөөн  хэрэглэгчийн төлөө газраас хүнсний үйлдвэрүүдийг зарлахыг шаардсан ч УМХГ иргэдэд  худал мэдээлэл тарааж, хариуцлагагүй үйлдэл гаргасан НМХГ-ын дэд дарга М.Баасандоржид  хариуцлага хүлээлгэнэ гэсэн хариу бичиг ирүүлснээр энэ асуудал хариултгүй ардаа асуултын тэмдэгтэй үлдсэн юм.

    Тэгвэл өдөр болсон МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэргийн эзнийг олж асуултын хариуг өгөхийг оролдов. Оролдов гэхийн учир нь “Хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээний байдалд хийсэн тандалт судалгааны дүн”-г хэлэлцсэн дээрх хурлын үеэр дээрх хэргийн буруутан нь хэвлэл гэж зарлалаа. Өглөөний сонины сэтгүүлч 97 хүнсний нэмэлтийн 80 хувь нь Стандартын ерөнхий шаардлага MNS CAC-д тусгагдаагүй гэсэн мэдээллийг ташаа ойлгож хүмүүст буруу мэдээлэл өгсөн гэж НМХГ-ын ХААҮҮХ-ийн дарга Б.Энхбат хэлсэн юм. Хэвлэлийнхэнд нээлттэй болсон тус хурал хүмүүсийн асуултад  хариу өгсөн “Сайн” хурлын дүр исгэсэн шоу байсан гэж хэлж болно.

    Гурилан  бүтээгдэхүүнд 70 төрлийн нэмэлт ордог

    Хүнсний нэмэлтийн им портлолт, худалдаалалт, хэрэглээний байдалд хийсэн  судалгааг өнгөрсөн 3 дугаар сараас 8 дугаар  сарын 15-ны хооронд хийжээ. Тандалт судалгаанд нийт 21 аймаг нийслэлийн 156 үйлдвэр, хоол үйлдвэрлэлийн 114 газар, худалдаа үйлчилгээний 44 газар нийт 31 ААН хамрагдсан  байна. Үйлдвэрүүдэд нийт 118 нэр төрлийн хүнсний нэмэлт хэрэглэж байгаагаас гурил гурилан  бүтээгдэхүүн болон Мах, махан бүтээгдэхүүнд хамгийн их нэмэлт хэрэглэж байгааг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, гурил гурилан  бүтээгдэхүүнд 70, мах махан бүтээгдэхүүнд 46 төрлийн  хүнсний нэмэлт орж байгаа аж. Өтгөрүүлэгч, тогтворжуулагч,  цийдмэгжүүлэгч, будагч бодис нь хүнсний үйлдвэрлэлд хамгийн өргөн хэрэглэж буй хүнсний нэмэлт юм байна.

    Хориотой нэмэлттэй хүнсний үйлдвэрүүдийн нэрсийг зарлалаа

    УМХГ-ын даргын асуулт шахалтаар МХЕГ-ын ҮҮХ-ийн дарга Л.Гэрэлмаа энэ үеэр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний үйлдвэрүүдийг зарласан.

    Бялуунд хэрэглэдэг АНУ-д үйлдвэрлэсэн E107 нэмэлтийг Жүр үр, Хатан бэр ХХК-ууд, хиаманд хэрэглэдэг Е124а нэмэлтийг Русский колбаса болон Дархан-Уул зарим хиамны үйлдвэрүүд хэрэглэсэн гэв. Мөн Е419 хүнсний нэмэлт Сэлэнгэ аймгийн Залуу Сэлэнгэ үйлдвэрийн талх, Е441 нэмэлт Талх чихэр компанийн бялууны крем, Дорноговь аймгийн Мандалговь хүнс компанийн хиаманд илэрсэн гэж тэрээр танилцууллаа.

    Лобараторид  зөвхөн 22,7 хувийг шинжилдэг

    Хүнсний үйлдвэрүүдэд 118 нэр төрлийн хүнсний нэмэлт хэрэглэж байгаа боловч лобараторид эдгээрээс зөвхөн 22.7 хувьд  нь шинжилгээ хийж байгаа, 44 төрлийг нь илрүүлэх боломжтой гэж хурлын үеэр байцаагчид хэлсэн. Зарим төрлийн нэмэлтийг шинжлэх аргачлал байхгүй, бүтээгдэхүүний найрлагад 2-оос дээш нэмэлт орсон бол зөвхөн хими физикийн шинжилгээ л хийх боломжтой байгаа юм байна. Хүнсний нэмэлтийн чиглэлээр байцаагчдыг мэргэжүүлэх  шаардлагатай энэ талаар хэрэглэгчид битгий хэл үйлдвэрлэгчид өөрсдөө ч мэдлэг муу байгаа гэж мэргэжлийн хяналтынхан хэлж байлаа. Хэрэглэгчдээс судалгаа авахад 76,5 хувь нь хүнсний нэмэлт гэж юу болохыг мэдэхгүй гэсэн хариултыг тэдэнд өгсөн  бол үйлдвэрлэгчид хүнсний нэмэлт хэрэглэснээ ч мэдэхгүй найрлагад нь тийм зүйл ороогүй гээд сууж байжээ. Тиймээс хориотой хүнсний нэмэлт хэрэглэсэн үйлдвэрүүд энэ тухайгаа мэдэхгүй байсан гэж тэд энэ үеэр өмөөрлөө.

    Лабораторийн түвшний шинжилгээний хувь  ийм бага, мэргэжлийн хяналтын  байцаагч нар нь мэргэшээгүй, хилийн хяналтын  байцаагч нарт  шинжлэх ухааны талын сургалт хэрэгтэй байгаа, хүнсний нэмэлтийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа эхлээгүй, манай улсад мөрдөгдөж байгаа стандарт хоцрогдсон, нарийвчилсан харилцааг зохицуулах журам одоог хүртэл гараагүй гэж тэд хэлсэн мөртлөө шалгалтад хамрагдсан хүнсний нэмэлтүүдийн 3,4 хувь нь буюу Е107 Е124а Е441 Е 419 кодтой нэмэлтүүд эрүүл мэндээд сөргөөр нөлөөлж халдварт бус өвчнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй, 69,6 хувь нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа ерөнхий стандартаар  зөвшөөрсөн гэж хурлаар дүгнэсэн юм.

     

    Б.Намжилмаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй