ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ус, чийг намгархан газрын дэлхийн өдөр

    Загас, цагаан будааны аж ахуй, аялал жуулчлал, цэвэр усан хангамж зэрэг нь бүгд  ус намгархаг газарт түшиглэдэг бөгөөд бидний ахуй амьдрал өөр олон талаараа ус намгархаг газраас хамааралтай байдаг. Ус намгархаг газар олон төрлийн амьд организмын оршин байх орчин болдог бөгөөд  эрэг орчмын газрыг хамгаалах, голын  үер уснаас сэргийлэх байгалийн хамгаалалт болохын зэрэгцээ нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө агуулж уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулдагаараа чухал ач холбогдолтой юм. Харамсалтай нь, ус намгархаг газар ихэвчлэн хаягдмал газар шиг ойлгогдож ирсэн бөгөөд 1900 оноос хойш дэлхийн нийт ус  намгархаг газрын 64% нь устаж  үгүй болсон байна. Хүмүүсийн амьжиргааг зохистой байлгах ба ус намгархаг газрын үр өгөөжийг хадгалах гэсэн хоёр зорилго нь хоорондоо харшлах учиргүй юм!

     

    1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Иран улсын  Рамсар хотноо   Каспийн тэнгисийн эрэгт  “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан  тул энэ өдрийг Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.Монгол улс энэхүү конвенцид 1998 оны 4 сарын 8-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон бөгөөд конвенцийн үйл ажиллагаанд тогтмол оролцож ирсэн болно.

    Зургийн тайлбар: Өгий нуур

    “Рамсарын жагсаалт”- д манай орны 11 газар - (Өгий нуур (1998 он), Монгол Дагуур (1997), Тэрхийн Цагаан нуур (1998), Нууруудын хөндийн нуурууд (1998), Хар-Ус нуур (1999), Айраг нуур (1999), Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Буйр нуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Увс нуур, түүний орчмын ус, намгархаг газар (2004), Хурх, Хүйтэн голын хөндийн нуурууд (2004)) бүртгэлтэй.

    Зургийн тайлбар: Хиймэл дагуулаас авсан Айраг нуурын зураг

    Рамсарын жагсаалтад бүртгэлтэй дээрх газруудаас одоогийн байдлаар 7 нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон тул Тусгай хамгаалалттай газар нутгийн хүрээнд хамгааллын зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. 1997 оноос хойш, Рамсарын нарийн бичгийн дарга нарын газраас ус намгархаг газрын  ач холбогдол, үнэ цэнийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд  чиглэсэн мэдээ, мэдээллүүдийг бэлтгэн, сурталчилж ирсэн байна. 2016 онд Ус чийг намгархаг газрын Дэлхийн өдрийг “Ус намгархаг газар бидний ирээдүй-Тогтвортой амьжиргаа” гэсэн сэдвийн дор тэмдэглэх гэж байна. Ирээдүйд хүн төрөлхтний ялангуяа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад ус намгархаг газрын  чухал үүрэгтэйг харуулахын тулд энэ сэдвийг сонгосон байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй