Сар шинийн баяр угтсан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвд болж байна. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 07 хүртэл хүртэл үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлт бямба гарагт “Хүннү Молл” худалдааны төвд болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ХХАА-н сайд Р.Бурмаа, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, МҮХАҮ-ийн танхимын дарга Б.Лхагважав болон үйлдвэрлэгч, худалдан авагч иргэд оролцлоо. Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарласан. Аж үйлдвэрийн яам энэ оны зорилтоо дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих жил гэж тодорхойлон ажиллаж байгааг тус үзэсгэлэн худалдааг нээхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа тус төвд анх удаа болж байна. Энэ арга хэмжээг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Хүннү молл” худалдааны төв хамтран зохион байгуулж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд ажлын байр шинээр нэмэгдүүлэн, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж төр засгийн ачаанаас үүрэлцэж буй дотоодын үйлдвэрлэгчдээрээ бахархаж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт