ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Япончууд озэки Кайод зориулж хөшөө бүтээжээ

    Японы мэргэжлийн сүмогийн домогт бөхчүүдийн нэг озэки Кайо 2011 оны долдугаар сарын Нагоя башёд барилдах үедээ зодог тайлсан. Мэргэжлийн сүмод 1047 ялалт байгуулж, дээд амжилт тогтоосон тэрбээр сүмогийн дэвжээг орхисон явдал нь тэр үеийн гол дуулиан байв. Тэрбээр дээд зиндаанд таван удаа түрүүлсэн хэрнээ Ёкозүна цол хүртэж чадаагүй цорын ганц бөх.

    Сүмогийн түүхийг шинэчлэн бичсэн рекорд амжилт тогтоосноосоо тавхан хоногийн дараа озэки Котоошюүд ялагдан, 50 хувиа хийж чадахгүй байх магадлал болсон тул зодог тайлахаас өөр аргагүйд хүрсэн. Өдгөө Кайо Асакаяма нэрээр дэвжээний багшийн ажилд хүчээ сорьж буй.  

    Домогт бөх зодог тайлсныхаа дараа Japan-sumo.ru сайтад ярилцлага өгөхдөө “Би юунд ч харамсдаггүй. Өнгөрсөн рүү биш, урагшаа харах хэрэгтэй байна. Одоо би дасгалжуулагч, хүчтэй бөх төрүүлэх нь миний үүрэг. Хэрвээ Ёкозүна болсон бол ингэж олон жил барилдаа ч үү, үгүй ч үү. Их аварга хүн үргэлж өндөр амжилт гаргаж байх ёстой. Дээд амжилт тогтооно гэдэг сайхан. Гэхдээ Чиёнофүжигийн амжилтыг эвдсэн гэж боддоггүй. Тэр бол их аваргуудыг ялж, агуу амжилт гаргасан. Харин би бол олон жил барилдсаны хүчинд 1047 ялсан. Би тооны хувьд түүнийг гүйцсэн. Гэхдээ чанар гэж том үзүүлэлт бий. Тиймээс өөрийгөө түүнтэй зэрэгцүүлж зүрхлэхгүй. Надад зодог тайлах хоёр өөр шалтгаан байсан. Нэгдүгээрт би олон гэмтсэн, эмчилгээ тус болоогүй. Хоёрт гэвэл би хүрэх ёстой оргилдоо гарчихсан, цааш явах чадал хүрээгүй. Тиймээс Нагоя башёгийн дундуур багштайгаа “цаг нь иржээ” гэж ярилцаад зодог тайлах болсноо зарласан. Котоошюүд ялагдахдаа би дахиж барилдаж чадахаа больжээ гэдгийг ойлгосон. Тиймээс дээд зиндааны дээд хэсэгт барилдаж байхдаа зодог тайлах боломжоо ашиглахаар шийдсэн юм” хэмээн өгүүлсэн.

    Тэгвэл Япончууд хайртай бөхдөө зориулж, мэргэжлийн сүмод домог болж үлдсэн амжилтыг нь мөнхөлж хөшөө бүтээсэн байна. Сүмогийн дэвжээнд хүч үзэж явсан Асашёорюү Д.Дагвадорж аварга түүнтэй гэмгүй нөхөрлөдөг байхдаа “Тарган туулай” хэмээн хочлон дууддаг байжээ.    

                                                                                              Г.Золзаяа

      

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй