Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарч, шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцлээ. 2016 он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчин Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийг хамраад байна. Цэцэг өвчин 2013 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бүртгэгдсэнээс хойш 2015 оны 1 дүгээр сард Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарч, өвчний тархалт газар авсаар 5 аймгийн 24 суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогджээ.
Энэ сард Сүхбаатар, Төв аймагт 19 мянган тун вакцин хүргэсэн бөгөөд одоогоор вакцины болон үйлдвэрлэх түүхий эдийн нөөц бүрэн дууссан байна.
Энэ асуудлыг хэлэлцээд зудын гамшиг, мал амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг зэрэг өвчний улмаас хорогдсон болон зориудаар устгасан малын сэг, зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг аймаг, нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухай бүр шуурхай зохион байгуулж, шаардлагатай эм био бэлдмэл, бодисоор хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар үүрэг болголоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт