Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаан зудархуу байна. Засгийн газрын шуурхай бүлэг 2015 оны 12 дугаар сард 21 аймагт ажиллаж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн. Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олголоо. Мөн улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэхээр Онцгой байдлын ерөнхий газраас тендер зарлаж, аймгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилт хүндэрч, малчдад бэлэн мөнгө бага байгаа учраас зээлээр өвс, тэжээл худалдан авах хүсэлтийг аймаг, орон нутгийн удирдлагуудад тавьж байна гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Н.Энх-Амар хэллээ. -
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт