ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орон орны төрөх эхчүүдийн цүнхэн дэх хачирхалтай эд зүйлс

    Water Aid буяны байгууллагын гэрэл зурагчин улс улсын эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлэхээр эмнэлэг явахын өмнө цүнхэндээ юу юу хийснийг ийнхүү гэрэл зурагт буулгажээ.

    Малави улс

    Эллен төвийн цэвэр ус, төвийн ариутгал, цахилгаан байхгүй, 400 хүний дунд 4 ариун цэврийн өрөөтэй төрөх эмнэлэгт хүүхдээ төрүүлнэ. Тиймээс Эллений цүнхэнд гар чийдэн, төрөх орон дээр гараад дэвсэх хар өнгийн гялгар уут, хүүхдийн хүйг таслах шинэ ир, хүйг нь уях уяа, хоолны мөнгө, хүүхдээ өлгийдөх, өөрөө нөмрөх гурван арчуур байна.

    АНУ

    Деанна Нью-Йорк хотод амьдардаг бөгөөд анхны хүүхдээ төрүүлэх гэж байна. Цүнхэнд нь наргил жимсний иллэгний тос, лавандерын тос, арника гель болон бусал хувцас хэрэглэл байна.

    Япон

    Такако бүсгүйн цүнхэнд даатгалын дэвтэр, эмнэлгийн стори, цусны бүлгийн шинжилгээ, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, бусад бичиг баримтууд, хувцас, ариун цэврийн хэрэглэл байна.

    Замби

    Хазел энэ жил 27 настай. Мөн л хүүхэд, эхийн хувцас, өлгийнөөс гадна ариун цэврээ сахих, хувцас эд зүйлээ угаахад зориулж түмпэн бэлджээ.

    Британи

    Лондон хотод амьдардаг Жоанне анхны хүүхдээ тээж төрүүлэх гэж байна. Тэрээр цүнхэндээ зөвхөн өөрт болон хүүхдэд хэрэгтэй хувцас, эд зүйлс авчээ.

    Уганда

    Кемиса Уганда улсын нийслэл Кампала хотын гуравдугаар эмнэлэгт амаржина. 27 настай бүсгүй эмнэлгийн цүнхэндээ юу юу хийсэн бол? Хүүхэд төрөх үед орон дээр дэвсэх хоёр нийлэг даавуу, эмч нарт зориулж 10 хос бээлий, хүүхэд төрөх үеэр хэрэглэх шинэ ир, цус цэвэрлэх хөвөн, төрсний дараа төрөх өрөөг цэвэрлэхэд хэрэглэх угаалгын нунтаг, халдваргүйжүүлэх нэг шил бодис, усанд орох, бие засахад зориулсан хоёр сав, халуун сав, хүүхдийг өлгийдөх даавуу, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, ор дэрний хэрэглэл, яаралтай үед хэрэглэх мөнгө.

    Голланд

    Кателиний эмнэлгийн цүнхэн дэх хамгийн чухал зүйлс нь электрон ном, iPod,мэргэжлийн камер, савтай ус.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй