ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    А.Дашпэлжээ ”Хөхөө Намжил” дуурийг тайзнаа сэргээн тавина

    XX зууны Монголын хөгжмийн урлагийн өнгийг тодорхойлогч Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Мөрдорж хөгжим, төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг нь бичсэн “Хөхөө Намжил” дуурийг ДБЭТ өдгөө сэргээн тавьж, үзэгчдэд хүргэх гэж буй.

    Ирэх сарын 1, 2-нд нээлтээ хийх энэ дуурийн Хөхөө Намжилын дүрд дуурийн гоцлооч Б.Батжаргал, М.Даваадорж, Намжилын хайртай бүсгүй Уянгын дүрд дуурийн гоцлооч Ш.Наранчимэг,  Б.Энхнаран нар тоглох юм. Энэ удаа уг дуурийг ДБЭТ-ын уран сайхны удирдагч, Ардын жүжигчин А.Дашпэлжээгийн найруулгаар сэргээн тавих гэнэ. Өмнө нь 1961 онд УГЗ Д.Лхасүрэн найруулж, УГЗ Ц.Доржпалам зураачаар ажиллаж, Төрийн шагналт, АЖ Ж.Чулуун удирдан тоглуулжээ. Дараа нь 1999 онд УГЗ Л.Эрдэнэбулган найруулан, зураачаар нь ДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатар ажиллаж, УГЗ  Н.Туулайхүү хөгжмийг удирдан тоглуулсан байна.

                                                                                               Г.Золзаяа

              

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй