ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бүх нийтийн цасны баяр Хандгайтад бямба гарагт болно

    Жил бүр зохион байгуулж буй “Эрүүл агаар – Рио -2016” өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний цасны баяр 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир - Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны үеэр “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио 2016 олимп” зэрэг сэдвүүдээр цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан болно. Энэхүү арга хэмжээний үеэр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл явах тул нийслэлийн иргэдийг цасны баярын арга хэмжээнд оролцохдоо нийтийн унаа захиалж хамт олноо идэвхитэй оролцуулахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас уриалсан байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй