Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга хурандаа Ч.Болдбаатар 2005 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан болон өнгөрсөн оны гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулжээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 17 939 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 2014 онтой харьцуулахад 4,3 хувь өссөн үзүүлэлттэй байгаагаас хулгай болон залилангын хэрэг өссөн үзүүлэлттэй байгааг хэллээ. Гэмт хэрэг илрүүлэлт 58,3 хувьтай бүх түвшинд өссөн үзүүлэлттэй байгааг тодотгов. Мөн нийслэл хотын хэмжээнд 2015 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн ихэнх хувийг хулгай, залилангын хэрэг эзэлсэн байна. Иймд цагаадгийн байгууллагаас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр боловсруулжээ. Түүнчлэн өршөөлийн хуулиар суллагдсан иргэдээс 1906 иргэн Улаанбаатар хотод харъяалагдаж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 45 нь дахин хэрэгт холбогдож шалгагдаж байгаа юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт