Хэрэв Дэлхийн III дайн боллоо гэж үзвэл хамгийн аюулгүй байх 10 орон.
Төвийг сахисан үзэлтэй, цэргийн хүчирхэг армитай, маш сайн хамгаалттай олон оргонох байртай. Швейцарь улс нь сүүлийн жилүүдэд Европд болоод буй зөрчилдөөн, халдлагуудаас ангид байж чадаж байгаагаа харуулсан. Дайнд оролцох магадлалтай Герман, Франц, Итали улсуудтай хиллэдэг ч гэсэн өндөр уулс тэднийг тусгаарлан хамгаална.
Номхон далайн гүн дунд орших алслагдсан арал үндэстэн Тувалу нь аливаа улс төрөөс ангид, төвийг сахьсан үзэлтэй байдаг. Хоол хүнс, хувцас гээд бүгдийг дотооддоо үйлдвэрлэж өөрсдийгөө хангадаг биеэ даасан улс юм.
Энэ дэлхийн хамгийн тусгаарлагдсан, өндөр хөгжилтэй улс гэж хэлж болно. Маш тогтвортой ардчилсан төртэй, аливаа улс төрийн мөргөлдөөнөөс ангид байдаг. Швейцарийн адил өндөр уулсаар хүрээлэгдсэн учир гадны довтолгооноод өртөөд байхгүй хамгаалалттай.
Газарзүйн хувьд дайнд өртөхөөргүй өвөрмөц байрлалтай Гималайн өндөр уулсын дунд байдаг, далайд гарцгүй орон. 1971 онд НҮБ-д элссэн, Швейцарь улс төрийн төвийг сахисан, АНУ-тай маш сайн дипломат харилцаатай байдаг.
Өмнөд Америкийн хамгийн тогтвортой, хөгжилтэй улс. Хүний хөгжлөөр Латин Америкийн орнуудаас хамгийн эхэнд жагсдаг. Андын нуруугаар хамгаалагдсан улс юм.
Энэ улс энх тайван гэдэг үгийг төлөөлж чадна гэхэд хилсдэхгүй. 2015 оны Дэлхийн Энх Тайвны индексээр 1-рт жагссан. Газарзүйн хувьд мөн адил уулсаар хүрээлэгдсэн байдаг.
НАТО, Хойд Атлантын Холбооны Гэрээ, Европын холбооны гол улс гэдгээс болж Европд үүссэн зөрчил Данид нөлөөлж болох. Гэхдээ Гринландад ямарч нөлөө байхгүй. Исланд шиг л улс төрөөс ангид, өндөр уулстай.
Газар Дундын Тэнгист орших жижиг арал улс. Түүхэнд олон эзэнт гүрэн эзлэх гэж оролдсон боловч аль нь ч амжилт олоогүй. Учир нь Малта арал руу очиход хэтэрхий үнэтэй, эрсдэлтэй байдаг байжээ. Жижигхэн арал учраас одоо ч гэсэн Малта руу дайрна гэдэг бол пуужингийн л гарз болно.
Дайн болох дээрээ тулвал ямар ч өндөр хөгжилтэй улс байгаад нэмэргүй дайны хөлд үрэгдэх нь гарцаагүй. Ирланд нь НАТО-гийн гишүүн биш, улс төрийн хувьд тусгаар тогтносон, цэргийн төвийг сахисан бодлогтой байсаар ирсэн түүхтэй. Ирландын хуулинд аливаа зөрчилд оролцох бол НҮБ-ээр хүлээн зөвшөөрүүлж, хуулинд тусгаж өгөх ёстой гэсэн заалттай байдаг.
Номхон далайд орших тусгаарлагдсан арал учраас дайны хөлөөс хол байна гэсэн үг. Хүн ам цөөтэй, дайны түрэмгийлэгчид энэ арал руу довтлох ямар ч үндэслэл, ашиг сонирхол байхгүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт