Нийслэлийн айл өрх, сургууль, цэцэрлэгийг дулааныг хуваарь ёсоор өнөөдрөөс өгч эхэллээ. “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн зуны урсгал засварын ажил ерөнхийдөө дууссан бөгөөд маргааш орой гэхэд дулаанаар хангах ажил бүрэн дуусч жигдрэх юм байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Энхтайваны гүүрнээс Улсын драмын эрдмийн театр хүртэлх шугамын ажил бүрэн дуусаагүй байгаа тул тухайн шугамаас бусад шугамд халаалт өгөхөд бэлэн байгаа аж.
Аж ахуйн нэгжийн дулааныг төлөвлөгөө ёсоор 10 дугаар сарын 01-нээс өгнө.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт