ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жирэмсэн үедээ парацетамол уух нь охин хүүхдэд хортой

    Хөл хүнд эмэгтэй өвчин намдаах зорилгоор дэлхий дахинд хамгийн өргөн тархсан өвчин намдаагч парацетамол уух нь олонтаа. Тэгвэл охин тээж байгаа үедээ парацетамол уувал хүүхдийн өндгөвч жижиг болж, хожим тээж төрүүлэх хүүхдийн тоо нь цөөн болдог байна.  Энэ эм хөвгүүдэд ч нөлөөтэй. Удаан хугацаанд парацетамол хэрэглэсэн тохиолдолд мөн тестостерон гэх эр бэлгийн дааврын хэмжээ огцом буурдаг гэнэ. Иймээс тус судалгааг хийсэн Шотландын эмч мэргэжилтнүүд жирэмсэн үедээ өвчин намдаагч удаан хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв өвчин намдаах эм заавал уух шаардлагатай бол аль болох бага тунгаар, аль болох цөөн хэрэглэхийг анхааруулж байна. Тус судалгааг хийсэн Эдинбургийн их сургуулийн профессор Ричард Шарпе “Энэ судалгааг хүн дээр биш хулгана дээр хийснийг санах нь чухал. Гэхдээ хулгана, хүн хоёоын нөхөн үржихүйн тогтолцоо олон талаараа ижил байдаг” гэжээ.

    эх сурвалж: www.Dailymail.co.uk

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй