ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол Улс II зэрэглэлд багтжээ

    Энэ сарын 30-наас ирэх сарын 2 хүртэл зохиогдох Олон Улсын Волейболын Холбооны 34 дүгээр конгресст оролцохоор Монголын Волейболын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар өчигдөр эх орноосоо мордлоо.

    Итали улсын Сардини арлын Кальяри хотод болох энэ удаагийн конгрессоор  волейболын спортын дэлхийн болон бүс нутгийн хөгжил, гишүүн орнуудын шинэчилсэн зэрэглэлийг батлах зэрэг хэд хэдэн чухал асуудлыг үндсэн болон салбар хуралдаанаараа хэлэлцэх юм. Олон улсын волейболын холбоо гишүүн орнуудаа хөгжлийн волейболын спортын хөгжлийн түвшингээр нь таван зэрэглэлд хуваадаг. Энэ спортын топ багууд V  зэрэглэлд ордог бол хөгжил сул орнууд  I зэрэглэлд багтдаг аж. Монгол Улс өнгөрсөн долдугаар сард гаргасан шинэчилсэн зэрэглэлээр ангилал дэвшин II зэрэглэлд багтсан байна. Уг чуулганааар гишүүн орнуудын зэрэглэлд орсон өөрчлөлтийг албан ёсоор батална.

     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй