ХӨСҮТ-нь улсын хэмжээнд тусламж үзүүлдэг тусгай мэргэжлийн төв байгууллга. Тус төвийн барилга нь сүрьеэгийн зориулалттай биш учраас эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчнийг эмчлэх тасгийн механик агааржуулалтын систем нь өвлийн улиралд ажилладагүй, бусад тасгуудад агааржуулалтын систем байхгүй зэргээс шалгаалан эмч,ажилчдын сүрьеэгээр өвчлөх эрсдэл нэмэгдэж байна. Энэ онд ХӨСҮТ-ийн эм эмнэлгийн хэрэгсэлд нийт 4.7 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас нийт төсвийн 25.5 хувь нь сүрьеэгийн эм, лабораторийн урвалж бодисонд зарцуулж байна. 2001 оноос сүрьеэг ХӨСҮТ-д авчирснаас болж мэс заслын ачаалал ихэсэж, нэг эмчид л гэхэд 25 өвчтөн оногдож байна. Сүүлийн үед ДОХ, сүрьеэ хосолсон хэлбэрээр ирж байгаа сэтгэл зовоосон нийгмийн асуудал болж байгааг ХӨСҮТ-ийн дарга Буянжаргал хэллээ. Сүрьеэгээр оношилогдож байгаа хүмүүсийн 60 хувь нь нийслэлд амьдардаг бөгөөд үүний тодорхой хувийг орон гэргүй тэнэмэл иргэд эзэлж байна. Монгол Улсын сүрьеэгийн өвчний асуудлыг Энэрэл эмнэлэг дангаараа 16 ортойгоор шийдвэрлэх боломжгүй учраас бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байгааг НЭМГ-ыбн дарга Ш.Энхбат санал болгосон юм. Энэрэл эмнэлэг нь 1998 онд байгуулагдсанаас хойш 2005 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж 16 ортой болж сүрьеэтэй өвчтөнүүдийг авдаг болсон, цаашдаа сүрьеэтэй өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон талаар тус эмнэлгийн дарга мэдэгдлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт