
Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас 2015 оны наймдугаар сарын 11-нд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар улсын хэмжээнд 2000 гаруй иргэн хорих ангиас суллагдсан. Тэдний 1032 нь нийслэлийн харьяат юм. Өршөөлийн хуулиар хорихоос суллагдсан, өөрөө өөртөө ажлын байр бий болгон, өөрийн гэсэн орлоготой болох боломж хайж бизнесийн төсөл ирүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламжийг өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гардууллаа. 63 иргэн бизнесийн төсөл ирүүлж, санхүүжилт хүссэн бөгөөд тэдний төсөлтэй танилцаж, сонгон шалгаруулалт хийн 50 хүнд санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ. Дэмжлэг авч буй хүмүүсийн дийлэнх нь оёмол хатгамал хийдэг, модоор жижиг эдлэл урладаг бөгөөд гарын ур дүйгээ ашиглаад хувийн жижиг аж ахуй эрхлэх боломжтой хүмүүс юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт