Хүн бүрийн дуртай, стресс бухимдал тайлагч шоклад зарим хүнд урвуу үйлдэл үзүүлж, зарим тохиолдолд амь насанд аюул учруулдаг байна. Шоклад идээд биед нь сөрөг урвал илэрч байгаа бол ихэвчлэн шокладны найрлагад орсон какоа, нэмэлт бодисоос шалтгаалдаг байна. Шокладанд 300 өөр төрлийн бодис агуулагддаг бөгөөд нийтээрээ хэрэглэдэг хямд үнэтэй шокладанд илүү олон төрлийн нэмэлт бодис агуулдаг байна. Эдгээр нэмэлт бодис зарим үед харшлийн урвал үзүүлж, амь насанд ч хүрдэг гэнэ. Шокладанд агуулагддаг сүүнээс эхлээд олон бодис зарим хүний биед сөрөг нөлөөлнө. Шокладны харшилтай хүмүүст амьсгал цөөрөх, тууралт гарах, тайван бус болох, цээж хорсох, бие загатнах зэрэг шинж илэрдэг байна. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал шокладанд агуулагдаж буй уургийг эсэргүүцэж биед эсрэг биет үүсэх үйл явцаас улбаалж харшлын урвал бий болдог байна. Зарим тохиолдолд шокладанд агуулагдаж буй бодис агаараар тарж харшилтай хүний биед сөрөг урвал явагддаг учраас Англид бага ангийн хоёр сурагчийн эрүүл мэндийг хамгаалахын тулд бүхэл бүтэн сургууль даяар шоклад идэх, сургуульд авч ирэхийг хориглосон шийдвэр гаргажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт