ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бетон зуурмагийн үйлдвэрүүдийг тоолууржууллаа

    БОНХЯ-наас аравдугаар сарыг байгаль хамгаалах  сар болгон аян зарласан.  Энэ аяны хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөж замримыг нь амжуулжээ. Тодруулбал, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй бүх бетон зуурмагийн  үйлдвэрүүдийн гүний худагт усны тоолуурын аппарат тавьсан байна. Нийслэлд бетон зуурмагийн 70 гаруй үйлдвэр байдаг бөгөөд тэдгээрийн 90 орчим хувийг тоолууртай болгосон аж. БОНХЯ-аас цаашид  байгууллага, хувь  хүний гүний худагт тоолуур тавихаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн усны эх үүсвэрээ хамгаалах үүднээс Туул голын эрэг дагуу зарим хэсгийг камержуулжээ. Ингэснээр иргэд, байгууллага дураар барилгын хог хаях, зөвшөөрөлгүй хайрга авах нь багасна гэж үзсан  байна.

    Т.Наран

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй