
Үл хөдлөх хөрөнгийн сайн мэргэжилтнээс дээрх асуултыг асуувал танд “Дараа нь элдэв асуудалгүй зарагдах байр ав” гэж зөвлөнө. Энэ хариулт олон хариултуудыг төлөөлж байгаа.
Аливаа хөрөнгө хэр хурдан мөнгө болж хөрвөх чадвартай байна, төдийчинээ үнэ цэнэтэй байдаг. Тийм ч учраас очир эрдэнэ, алтны үнэ ханш өндөр байдаг.
Зарагдахдаа хурдан байр ямар шинж чанарыг агуулсан байдаг вэ?
Үл хөдлөх хөрөнгийн хувьд, байршлыг хамгийн чухалд тооцдог. Хөдөлгөж болдоггүй болохоор тэр байх л даа. Хэрэв тухайн орон сууц хотын төвтэй болон оршин суугчдийн ажил, хүүхдүүдийнх нь сургууль, цэцэрлэгтэй ойрхон байвал байршил сайтайд тооцогддог. Дээр нь зам харилцаа, орц гарц сайтай, түгжирдэггүй байх юм бол том давуу тал болно. Бас нэг анхаарах хүчин зүйл бол тэр хавийн агаарын чанар юм.
Байршилтай холбоотой дараагийн нэг хүчин зүйл бол орчин. Урьд нь хүмүүс гэртээ л гоё байвал тэр орчин ямар хамаа байна гээд хямдханыг нь сонгодог байсан. Гэтэл “Зөвхөн гэртээ л сайхан байхад хангалттай юм бол заавал хотын төвд, үнэтэй орон сууц авахын хэрэг юу билээ?” гэсэн асуулт гарч ирнэ. Хотын захын аль нэг дүүрэгт, гэр хороолол дунд гоё ганган, тав тухтай дотор засалтай байр аваад амьдар л даа. Тэгээд амьдарсан ч гэрийн эздийн сэтгэлд тааламжтай санагдсангүй. Амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг, амарч тайвширдаг гэрийнхээ сонголтонд гонсгор байна гэдэг ямар сайн байх билээ. Улмаар, солих гэтэл зарагдахгүй бол бүр муухай.
Өнөөдөр хүмүүс гэрээсээ гадна, орц, байр, орчин нь гоё сайхан байхыг илүүд үздэг болсон. Хүүхдээ гадаа тоглуулахад аюулгүй, балчируудаа салхилуулах, унтуулахад чимээ, шуугиан багатай, хааяаа ч гэсэн алхаж, зугаалах талбайтай байхын төлөө илүү мөнгө төлж байна.
Цаашилбал, урбан үйлчилгээ буюу хотын иргэдийн байнгийн хэрэглээ болсон үйлчилгээ гэрт ойр байх нь чухал болсон. Урбан үйлчилгээний тод жишээ бол фитнес, йог, бассейн юм.
Дэлгүүр хоршооны талаар дэлгэрэнгүй нурших нь илүүц биз. Бас л гэрт ойр, сонголт арвинтай бараануудтай байх юм бол оршин суугч-худалдан авагчид таалагдана.
Орон сууцыг эргээд асуудалгүй зарагдахад нөлөөлдөг бас нэг том хүчин зүйл бол тухайн орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ юм. Энэ жилийнхээс илүү үнээр ирэх жил зарж чадах болов уу? Үнийн өсөлт нь банкны хадгаламжийн хүүнээс өндөр байж чадах уу? Авсан үнээсээ дээгүүр үнээр зарж, ашиг олж чадах уу? гэх мэт асуултын хариуг орон сууцны сонголт хийхдээ бодох хэрэгтэй.
Дээр дурьдсан шинж чанаруудыг агуулсан байхад байрны үнэ цэнэ нь өсөөд л байна. Учир нь хотын төвд ойрхон, сайн орон сууц дахин баригдах магадлал бага учир “ховрын бараа” болно гэсэн үг. Ховор юм үнэтэй байдаг.
Түүнчлэн “ховор” орон сууц түрээслэгдэх магадлал бас л өндөр. Тиймээс, үл хөдлөх хөрөнгийн өөрийнх нь үнийн өсөлт дээр нэмээд түрээсийн орлого олох боломжтой. Ашигтай хөрөнгө оруулалт биш гэж үү?
Төгсгөлд нь зөвлөхөд, бага хүүтэй зээл олдож байгаа дээр нь гээд яарч сонголт хийж болохгүй. Бага хүүтэй зээл авах тусмаа өндөр чанартай байр ав. Тийм байрнуудын нэг бол Жигүүр Грандын Романа Резиденс мөн. Учир нь Романа Резиденс эргээд асуудалгүй зарагдах, “ховор” байрны бүх шинж чанарыг агуулсан. Өөрөө очоод үзээрэй л дээ. Загварын байр нь ашиглалтанд орсон байналээ.
Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Д.Гэрэлт-Од
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт