ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мөнгөн аяганы ач тус

    Бидний өвөг дээдэс үеийн үеэс мөнгөн аяганы ид шидийг нарийн судалж, нийтээрээ цэвэр мөнгөн аяга байнга хэрэглэж заншсан билээ. Монголчууд мөнгөн аяга, эдлэлийг зөвхөн гангалж хээнцэрлэх гэсэндээ бус түүнийг гэдэс дотор, элэг цөс зэрэг элдэв өвчинд үл автах, бие махбодийг ямарч үед эрүүл саруул байлгахад чухал нөлөөтэйг мэдэж хэрэглэдэг байжээ.

    Мөнгөн аяганы ач тус

    • Мөнгө нь зарим хорт бичил биетийг /бактери/ устгадаг.
    • Мөнгөн аяганд халуун хоол, цай хийхэд  их халдаг тул уруул хүргэхэд уух аргагүй байдаг. Энэ нь эзэндээ тэр халуун идээг хөргөн, зөөгшүүлж1 уух бололцоо олгон гэдэс дотор, ходоодны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
    • Дайн байлдаантай үед дайсан этгээдтэй учирч элдэв хорт идээ хийсэн бол мөнгөн аяга өөрөө исэлдэж өнгө хувиран эзнээ хороос хамгаалдаг байсан. 

    Ийм ач тустайг бодон тунгааж бидний өвөг дээдэс мөнгөн аягандаа тохирсон дайлан, хавтага2 хийж бүсэндээ зүүн, байнга авч явдаг байжээ.

    1 - юмны зөөг болох, зөөг - хоол ундны бүлээвтэрхэн нь

    2 - Монголчуудын биедээ авч явдаг аяга, хөөрөг зэрэг зүйлийг хийдэг голдуу хуниас бүхий амтай, бүсэндээ зүүх хийц гоёмсог нэгэн зүйл уут, даалин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй