Өнгөрсөн 2015 оныг Эрүүл Мэнд Спортын яам, Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас “Анхан шатны тусламж үйлчилгээ”-г сайжруулах жил болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд ХУД Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдээ /ӨЭМТ/ хөгжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж, иргэдэд ойр, хүртээмжтэй үйлчлэх тал дээр илүү анхаарч ажилласан байна. Мөн өвчнийг хүндэрсэн хойно нь биш, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх, иргэдэд мэдлэг олгох ажлуудыг зохион байгуулжээ. Үүнээс гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Солонгосын “Урисаса” корпорацитай хамтарч шээсний анализатораар бүх өрхийн эмнэлэгүүдээ хангасан.
Иргэд өөрсдийн харъяалагддаг ӨЭМТ-д цахимжсан систем ашиглаж ямар ч төвөгдөл чирэгдэлгүйгээр үйлчлүүлээд, шээсний шинжилгээний хариугаа гар утасаараа авдаг болсон.
Ингэснээр хоёрдахь шатны тусламж үйлчилгээний ачааллыг ч багасгаж байна. Хан-Уул дүүрэг 14 ӨЭМТ-тэй байснаа өнгөрсөн оны сүүлээр 15 дахь ӨЭМТ-өө 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд байгуулсан. Хуучин 14 дүгээр хорооны иргэд 7 дугаар хорооны ӨЭМТ-д үйлчлүүлдэг байсан бол өнөөдөр өөрсдийн хорооныхоо эмнэлэгээр үйлчлүүлж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт