Австрали улсын нийслэл, хамгийн том Перт хотод таван ихэр хүүхэд тээж буй Туччигийн гэр бүл амьдардаг. Энэ жил 26 настай Ким Туччи бүсгүй аль хэдийн хоёр хөөрхөн охины ээж болсон бөгөөд анх ихэр хүүхэд тээж байгаа гэж таамаглаж байжээ. Эмнэлгийн үзлэгийн үеэр таван өөр зүрх цохилж байгааг сонсоод хос хоёрын ухаан балартах дөхсөн байна. Кимийн ууган хоёр охин дахин дөрвөн охин дүү, бас нэг эрэгтэй дүүтэй болох гэж байна. Ихэр хүүхэд тээж буй эмэгтэй хүн ямар байдгийг бид зах зухаас нь гадарладаг. Харин таван ихэр хүүхэд тээх ямар байдаг бол? Ким нэг шөнө 12 удаа бие засдаг бөгөөд нуруу нь байнга өвдөж, хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд өдөрт 6000 калори илчлэгтэй хүнс хэрэглэдэг байна. Таван ихэр хүүхэд тээж төрүүлж буй гайхалтай аялалынхаа тухай Ким Туччи блог хөдөлж байгаа бөгөөд аль хэдийн 123 мянган дагалдагчтай болсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт