ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх баримтууд

    • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий дахинаа гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч жил бүр тэдний 3.1 сая нь наснаасаа эрт эндэж байна.
    • Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг ихэсдэг бөгөөд үүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг.
    • Үүний нэг томоохон шалтгаан нь архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болсон агаарын бохирдол юм.
    • Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зулбалт, дутуу төрөлт, ургийн төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх эрсдлийг нэмэгдүүлэх, хүүхдийн оюун санаа, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдгийг эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна. 
    • Улсын Их Хурлаас 2012 онд “Агаарын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулийг шинэчлэн баталснаар хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавих, агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.
    • Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд өвлийн улиралд агаарын хэм 40С хүрч хүйтрэхэд агаарын чанар бүр муудаж, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын /PM 2.5/ дундаж агууламж ДЭМБ-ын агаарын чанарын зөвлөмжийн /12 мкг/м3/ хэмжээнээс дээд тал нь 15 дахин их болох тохиолдлууд гардаг.
    • Агаарын бохирдлыг буурулахын тулд сайжруулсан зуух, сайжруулсан түлшээх хангах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, нам даралтын зуухыг шинэчлэх, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан заримыг нь хааж төвийн дулаанд холбох, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаалтын системийг нэвтрүүлэх, шингэрүүлсэн хий хүлээн авах, хадгалах багтаамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өрхүүдэд хийн зуух, цахилгааны үнийн урамшуулал олгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн.
    • Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, иргэдийг орон сууцаар хангах, барилгажилтын асуудлыг шийдэх нь чухал гэдгийг онцлов.
    • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаагаас жил бүр тэдний 3,1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байгаа аж.
    • Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувь, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй