Монгол Улсын ойн сангийн нийт талбай 18592.4 мян.га газрыг эзэлж байна. Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн 12552,9 мян.га талбайг нийт нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулахад ойрхог чанар 8.03 хувь байна. Монгол Улсын ойн нийт нөөц 1316,3 сая.м3 бөгөөд Монгол орны ойн сангийн нийт талбайн 82,8 хувийг хамгаалалтын бүсийн, 17,2 хувийг ашиглалтын бүсийн ой эзэлж байна.
Улсын хэмжээнд 7 аймгийн нутагт ашиглалтын бүсэд хамаарах 2305,4 мян.га ойд түүвэрлэх огтлолтоор жилд 13627,3 га талбайгаас 365,38 мян.шоометр, аажим огтлолтоор 19338 га талбайгаас 3168,9 мян.шоометр модыг авч ашиглах биологийн боломжит нөөц байна.
Монгол Улс жилд дундажаар 69,0 мян. шоометр үйлдвэрлэлийн хэрэглээний мод, 530 мян. шоометр түлээний мод, нийт 569 мян. шоометр мод бэлтгэж иржээ. Модны импортыг дэмжих бодлого барьж импортын мод, модон материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн нь ихээхэн үр дүнгээ өгсөн шийдвэр боллоо. Үүний үр дүнд 2013 оны эхний хагас жилд 4,9 мянган шоометр модон зүсмэл материал импортолж байсан бол 2014 онд 92,2 мянган шоометр модон зүсмэл материал импортолж, 87,2 мянган шоометрээр нэмэгджээ. Энэ нь 20,9 тэрбум төгрөгний экологи, эдийн засгийн үнэлгээ бүхий 2180 га ойн нөөцтэй тэнцэх хэмжээ юм. Төмөр замын дэрэнд мод ашиглахыг хориглосон шийдвэр гарснаар жил бүр 25,0 мянган шоо метр буюу 225 га ногоон ойг огтлохгүйгээр, хамгаалж үлдээв. Мөн ойн эрүүл ахуйн орчныг сайжруулах, мод модон материалын хэрэглээг хангах зорилгоор “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт