ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-2016 хөтөлбөрт урьж байна

    Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ нь ардчилсан боловсролыг түгээх зорилготой ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэйгээр нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэл бүхий салбар, салбарын мэргэжилтэн эмэгтэйчүүд та бүхнийг ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-2016 хөтөлбөрт урьж байна.  Тус хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн манлайлах ур чадварыг дэмжих, туршлага бүхий манлайлагчдаас болон бие биенээсээ суралцах орон зайг бий болгох замаар тэдний нийгмийн оролцоо, манлайллын чадавхыг бэхжүүлэх, хөгжүүлэх зорилготой.

    Хөтөлбөрт хамрагдсанаар:

    - Ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хүний эрх, жендэрийн шударга ёсны ойлголт мэдлэгээ бэхжүүлэх,

    - Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах боломжтой бөгөөд

    - Залуу эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэхэд нийгмийн болон хувь хүний зүгээс тулгардаг сорилтуудыг хамтдаа хэлэлцэж, түүний учир шалтгаан болон шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх болно.

    Хөтөлбөр нь сургалт, уулзалт хэлэлцүүлэг, танилцах аялал, жижиг-төсөл дээр ажиллах, сайн дурын зөвлөгч-ментортой уулзах, бага хурал зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэнэ.

    Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавих шаардлага:

    - 24 - 35 насны эмэгтэй;

    - Нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй;

    - Хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;

    - Хөтөлбөрийн туршид буюу 15 долоо хоногийн нийт 75 цагийн хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой. (Долоо хоногт нэг удаа 5 орчим цаг)

    ХӨТӨЛБӨРИЙН ОНЛАЙН ӨРГӨДЛИЙН МАЯГТЫГ ЭНЭ ЛИНКЭЭР ОРЖ БӨГЛӨНӨ ҮҮ.

    Сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай бөгөөд эхний шат онлайн өргөдлийн маягтад үндэслэн явагдана. Эхний шатнаас шалгарсан өргөдөл гаргагчид 2-р шатанд ярилцлагад орж, тэнцсэнээр хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

    Сонгон шалгаруулалтын хуваарь:

    Онлайн өргөдөл хүлээж авах: 2016.01.13 - 2016.01.30

    Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2016.02.04

    Ярилцлага болох: 2016.02.06-07

    Хөтөлбөр эхлэх: 2016.02.17

    Хөтөлбөр дуусах: 2016.05.31

    Хөтөлбөрт 21 оролцогч шалгаран оролцоно.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй