ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нурууны өвчтэй бол эдгээр зүйлсийг анхаар

    1. Хүнд зүйл өргөхөөс татгалз 

    Зайлшгүй шалтгаанаар хүнд зүйл өргөсөн бол нэг удаад 5-аас илүү кг зүйл өргөхөөс татгалзаж, дараа нь нуруугаа сайтар амрааж байгаарай. 

    2. Дасгал хийхээс бүү татгалз 

    Ихэнх нурууны өвчтэй хүмүүс дасгал хийхээс эрс татгалздаг нь маш буруу. Үүний оронд өөрт таарах хөнгөн зэргийн дасгал хөдөлгөөн нь эрүүл мэнд болоод нурууны уян хатан байдалд нэн тустай. 

    3. Зөв байрлалд сууж ажилла 

    Суугаа ажил хийж байгаа хүмүүс маш их бөгтийж эсвэл муруй хазгай суудаг. Өглөө ажлаа эхлүүлэхээс өмнө сандал ширээгээ сайтар засаж янзлан, тухтай суусныхаа дараа ажлаа эхлүүл. Мөн бөгтийж суухгүй байхыг хичээх хэрэгтэй. 

    4. Өвчний оношинд хэт их анхаарч сэтгэлээр унах хэрэггүй 

    Зарим тохиолдолд нурууны өвчнийг яг зөв тодорхойлох боломжгүй байдаг. Тийм учраас оношинд хэт их санаа зовохын оронд улам хүндрүүлэхгүй байх талын арга хэмжээ авч, дасгал хөдөлгөөн, сунгалтын дасгал сайтар хийгээрэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй