
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” Олон улсын зөвлөгөөн даваа гарагт эхэлжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд Монгол, Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого, шийдвэр гаргагчдын нийтдээ 160 гаруй төлөөлөгчид оролцож байна.
"Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зулбалт, дутуу төрөлт, ургийн төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрөх эрсдлийг нэмэгдүүлэх, хүүхдийн оюун санаа, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдгийг олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөс эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр салбар хоорондын уялдааг хангасан, нотолгоонд тулгуурласан, хэрэгжихүйц, үр дүнтэй зөвлөмж гаргах нь чухал гэж үзэж байна. Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бид бүх талаар дэмжин ажиллана гэдгээ энэ дашрамд илэрхийлж, “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” - Улсын Их Хурлын дарга З.Энхболдын илгээлтийн хэсэг
Салбар хуралдаан эхлэхийн өмнө “Цэвэр агаар-Эрүүл ирээдүй” гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, агаарын бохирдлын талаарх хүүхдүүдийн дуу хоолойг сонсч, тэдний уран сэтгэмжээр илэрхийлэгдсэн зургийн үзэсгэлэнг нээсэн юм.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт