
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш олон талын эерэг өөрчлөлт гарчээ. Тухайлахад 2015 оны 9-12-р сарын хооронд зам тээврийн ослын дуудлага 36127 удаа ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Дурдсан хугацаанд зам тээврийн осол 14176 удаа бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад мөн л 10.6 хувиар буурчээ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд зам тээврийн ослын улмаас 1214 хүн гэмтсэн нь өмнөх оны үзүүлэлтээс 28.1 хувиар буурсан байна. Эдгээрийн дотроос 328 хүүхэд зам тээврийн ослын үеэр гэмтсэн бөгөөд энэ тоо өмнөх оныхоос мөн л 12.1 хувиар буурчээ. Согтуугаар автомашин жолоодох үзэгдэл ч буурсан бөгөөд 2014 оны 9-12-р сарын хугацаанд 9711 хүн согтуугаар жолоо барьж яваад саатуулагдсан бол 2015 оны мөн үед 7308 болж 24.7 хувиар буурсан байна. Нийтдээ 3.9 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан нь 2014 оны мөн үеийнхээс даруй 21.8 хувиар нэмэгдсэн дүн юм.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт