ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ил хаадын замаар аялсан монгол судлаачдын бүтээл хэвлэгджээ

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Ил хаадын замаар” хэмээх 400 гаруй хуудас номыг саяхан Анкара хотноо хэвлүүлжээ. Долоон бүлэг бүхий номонд Ил хаант улсын түүх, төрийн байгуулал, элчин харилцаа, ахуй соёл болон түүний нийслэл Марага, Тебриз, Султание хотууд дахь Монголын түүх, соёлтой холбоотой зарим газар, дурсгалт зүйлсийн тухай тодорхой бичжээ. Мөн уг номонд тус ЭСЯ-ны судалгааны багийн 2014 оны намар Иран улс дахь Монголын түүх, соёлтой холбоотой газруудаар явсан тухай аян замын тэмдэглэл, гэрэл зураг орсон байна. “Ил хаадын замаар” номыг Их Монгол Улсын 810 жил, Ил хаант улсын 760 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд өмнөх үг, 1, 4, 6 дугаар бүлгүүдийг доктор, дэд профессор Б.Батхишиг, 2, 3, 5, 7 дугаар бүлгүүдийг Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр бичиж, гэрэл зургуудыг Д.Нямдаваа авчээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй