Зочноо угтахад эхлээд эмэгтэй нь дараа нь насны эрэмбээр мэндлэх бөгөөд хүндтэй, эрхэм хүнийг бол заавал эмэгтэй ахмад гэлгүй хамгийн түрүүнд нь амрыг нь эрэн хүлээж хүндлэх ёстой. Тэгэхэд дорхи үгсийг хэлнэ.
Урьд нь уулзаагүй хүнийг холоос урин ирүүлж байгаа бол угтагч хүн:
“Та /дарга, багш, аав, ээж, ах, эгч/ сайн явж ирэв үү?"
Дандаа уулздаг хүн ирвэл:
“Ашгүй та хүрээд ирэв үү? Тавтай морилогтун!” хэмээн зочныг өрөөнд буюу гэрийн баруун хойморт урина.
Үе зэргэмжийн /ойролцоо насны/ хүнд удаан уулзалдаагүй бол:
“Сайн явж ирэв үү, Сайн байна уу” гэх мэт.
Байнга уулздаг хүн:
“Ашгүй та нар хүрээд ирэв үү. За морилцгоо морилцгоо” гэх буюу “Тэр минь хүрээд ирэв үү, Хэн минь ирэв үү” гэхчилэн хүндэлнэ.
Зочноо суусны дараа цай идээгээ бэлтгээд:
“Та зоогло” “Тогтоож айлд” гэж хэлнэ. Цаад хүн “Баярлалаа” “Гялайлаа” “Хүртэж байна” гэх мэт хариулна.
Зочинд хоол унд ахин нэмэх бол:
“Алив та аягаа, хоол хийе” “Таны хундагыг, аягыг сэлбэе” гэх мэт хэлэлцэнэ.
Мөн дайллага тарахад зочин хүн тэр айлынханд талархал илэрхийлэхдээ:
“За баярлалаа, сайхан боллоо, баяртай” гэж хэлэх бөгөөд тэр айлчныг урих бол “Манайхаар хэзээ морилж очих вэ? Манайхаар очино биз дээ? Дараа манайд очоорой” гэх мэтээр хэлнэ.
Зочин үдэхдээ:
“Сайн яваарай, сайн хариарай, та нар ирж бүр гялайлгалаа, та нар ирсэн нь их сайн боллоо, ирсэнд баярлалаа” хэмээн хүндэтгэнэ.
Үл ялх хүний эрдэм аманд нь гарч байх
Үнэнхүү мэргэн хүний эрдэм номд далд явах
Үлгэрлэвэл муу хог саг усны дээр хөвнө за
Үнэт сайн чандмана ёроолд нь живэх мэт
Үнэхээр чадал эрдэм төгссөн хүн хэдий гуйланч боловч
Үтэл баян тэнэгүүдийг сүрээрээ даран чадах
Өлссөн барсын ганцхан хүрхрэх дуунаар
Өндөр модны орой дахь сармагчин өнхөрч унах мэт
“Эрдэнийн сан Субашид”-аас
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт