ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Яаралтай хийсвэрээр төрсөн бол олон давуу талтай

    Шотланд улсад сүүлийн 15 жилд хийсэн судалгааны дүн олон эрдэмтнийг алмайруулжээ. Төлөвлөгөөт хийсвэр /кисеров/ хагалгаагаар төрсөн хүүхдүүд байгалийн жамаараа, эсвэл яаралтай хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүдээс бие султай байдаг гэнэ. Хийсвэрээр төрсөн хүүхдийн астматай болох, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эрсдэл, төрөх замаар төрсөн хүүхдүүдийнхээс илүү өндөр байдаг гэнэ. Харин яаралтай хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүд “төлөвлөгөөт” хүүхдүүдээс Нэгдүгээр төрлийн чихрийн шижин тусах магадлал 35 хувиар бага байдаг аж. Байгалийн жамаараа хүүхэд төрөх үед эхээс хүүхдэд дамждаг бактери дархлалын тогтолцоо үүсэхэд эерэгээр нөлөөлдөг гэж эмч нар таамагладаг. Харин төлөвлөгөөт мэс засал эхийн биед төрөлтийн үйл явц эхлэхээс бүр өмнө явагддаг. Өөрөөр хэлбэл эхийн биед жирэмсний төгсгөл үед явагддаг төрөлтөд бэлтгэх физиологийн үйл явц эхлэхээс өмнө хүүхэд төрдөг гэсэн үг юм. Харин яаралтай мэс заслын үед эхийн биед нэгэнт төрөх үйл явц эхэлсэн байдаг тул энэ үед мэндэлсэн хүүхэд “төлөвлөгөөт”  хүүхдүүдээс эрүүл байх талтай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй