АНУ-ын энгийн нэг гэр бүл Жонсоных ам бүл дөрөв. Тэднийд хогийн сав гэж байхгүй. Гэртээ сав, баглаа боодолтой зүйлс оруулахыг хориглосноор төлбөр тооцооныхоо 50 хувийг хэмнэж чаджээ. Тэдний гэрээр эзэгтэй Беа Жонсонтой аялая.
Гэрийн эзэгтэйн минималист гал зуух. Та гэрийнхээ гал зуухны өрөөг нэг хараарай.
Асар их хэмжээний сав, баглаа, боодлоос татгалзсан тул Беа хоол хүнсээ бөөнөөр нь авч, эдгээр шилэн саванд хадгалдаг.
Мөн л минималист угаалгын өрөө.
Жонсоны гэр бүлийн тэжээвэр нохой Зизоу хүртэл хог хаягдалгүй амьдралын хэв маягт дассан байна.
Хэрэглэж дууссаны дараа байгальд шингэж бордоо болдог шүдний сойз, нүүр будгийн хэрэгслүүд
Гэрийн эзэгтэйн нүүр гар, бие, үсээ угаахдаа ч хэрэглэдэг гадуур савалгаагүй, байгалийн гаралтай, хоёр ам.долларын саван.
Гэрийн эздийн минималист унтлагын өрөө
Жонсоны хүүхдүүд хүртэл хаягдалгүй амьдрах хэв маягыг дэмждэг.
Сэтгэлийн хөөрлөөр хувцас авахгүйн тулд хувцасны шүүгээгээ аль болох цэвэрхэн, хоосон байлга.
Жонсоны гэр бүлийн сүүлийн хоёр жилийн хог хаягдал.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт