ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Худалдааны хорио цээртэй цэцэг өвчин дөрвөн аймагт илэрчээ

    Он гарсаар дөрвөн аймгийн 10 суманд хонь, ямааны цэцэг өвчин гарчээ. Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Төв аймгийн Баяндэлгэр сумдад хонины цэцэг өвчний сэжиг илэрч лабораторийн шинжилгээгээр онош батлагдаад байна. Иймд иргэд онцын шаардлаггүй бол дээрхи аймгуудын нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Мөн хонь, ямаа халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

    Хонь, ямааны цэцэг өвчин гэж юу вэ?

    Хонь, ямаанд өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд гүвдрүүт цэврүү үүсэж, дотор эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг малын гоц халдварт, олон улсын худалдааны хорио цээртэй, хонь, ямаа, төл мал өвчилдөг цэцэг өвчин /Carpipocvirus/ 2015 онд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь зэрэг 4 аймгийн 24 суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогдож 1431 мал өвчилснийг зааврын дагуу устгаж, эрсдэл бүхий бүс нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулалтад хамруулсан байна. Цэцгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Хонь, ямааны цэцэг өвчин. Өндөр халуурал, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Цэцэг Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч /Carpipocvirus/ нь ийлдсийн нэг хэвшилтэй бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй. Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэтмгий. Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг. Хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд манай орны хувьд өвчилсөн болон сэжигтэй малыг зориудаар устгах арга хэмжээг хэрэгжүүлдэг.
     

    НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР
    Холбогдох утас:70144007,70144003

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй