Өвлийн утаа өнөөдөр гамшгийн хэмжээнээс ч хэтэрч, УБ-ын хамгийн хурц асуудал болоод байгаатай хүн бүр санал нийлэх байх. Улаанбаатар өнөөдөр дэлхийд зөвхөн нийслэлүүдийг авч үзвэл 1-т, харин бүх хотууд дунд 2-т орох бохир агаартай хот болсон.
Агаарын бохирдлыг хэмждэг гол үзүүлэлт нь утаа, шорооноос үүдэлтэй агаар дахь нарийн тоосонцорын хэмжээ юм. Агаар дахь тоосонцоруудаас хүний амьсгалах эрхтний гүнд орж гэмтээдэг хамгийн аюултай нь 2.5 микрометр (хүний үс 50 микрометр орчим) хэмжээтэй нарийн тоосонцорууд бөгөөд 1 метр куб агаар дахь хэмжээ нь 300 микрограмаас (300мгр/м3) давбал гамшгийн хэмжээ гэж үздэг.
Бээжин, Шанхай, Харбин гэх мэт агаарын бохирдол нь дэлхийд гайхагдаад, утаа асуудал болоод зам, сургууль, нисэх буудлуудаа хаахад хүргэж байсан Хятадын хотууд хүртэл PM2.5 дээд тал нь 500-800 хүрч байсан.
Харин Улаанбаатарт өвлийн саруудад уг тоо 500-1000 хол давдаг.
Өнөөдрийн байдлаар /2016.1.22/ Улаанбаатар хотын утааны үзүүлэлт: /aqicn.org/

Өнөөдрийн байдлаар /2016.1.22/ Бээжин хотын утааны үзүүлэлт

Сүр дуулиантай дэлхийн хэвлэл мэдээллээр гардаг Хятадын хотуудын агаарын бохирдлоос Улаанбаатар хотын агаарын бохирдол даруй 3 дахин байгаа нь эндээс харагдаж байна.
НҮБ-ийн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөр эрүүл мэндэд халгүй байхын тулд PM2.5 жилийн дунджаар 10, харин 24 цагт авах тунд 25-аас хэтрэхгүй байх ёстой. Харин үүнээс давж, ялангуяа Улаанбаатар шиг гамшгийн түвшинд хүрсэн утааны хөр нөлөө нь уушиг, дотор эрхтний өвчлөл, хорт хавдар, согогтой ураг, дутуу төрөлтөөс эхлээд эндэгдэл, үхэл ч байж болно. Утаанаас болж Хятадад саяхан 8-хан настай хүүхэд уушигны хорт хавдар тусч бөөн шуугиан болсон ч, энэ байдлаараа бол уг аюул Монголчуудаас тийм ч хол биш байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт