
Рерих монгол зургийн уламжлалаар зургийн төв хэсэгт морьтон баатрыг байрлуулсан боловч энэ нь бурханы шашны дүр байсан байна. Учир нь зураач уг зургийнхаа ар талд нь өөрийн гараар "Шамбалын догшин хүрдэт хаан Рэгдэндагва" гэж төвдөөр бичиж үлдээсэн байна. Мөн үргэлжлүүлэн, “Орчин цагийн далбаан дор Монголын ард түмэн гэрэлт ирээдүйгээ цогцлуулж, эрх чөлөөний Их Морьтон монголын уудам талаар давхиж байна. Баатарлаг түүхт өнгөрсөн үеэ хуяг дуулга туг мяндараар илэрхийлсэн морьтон хүмүүний гэрэлт ирээдүйг билэгдэнэ. Нийгэм журам, мэдлэг боловсрол нэгдэх цаг ирнэ. Адуу мал багширна. Богд уулын оройг урьд хожид үзээгүй нялх өвс бүрхэн, тал нутаг нилэнхүйдээ ногоорчээ. Айл гэрт аз жаргалын гэгээ татжээ. Сайхан Морьтны дуудлага аянга мэт ниргэлж байна. Ази тивийн цэцэглэн мандалтын үед урлагийн бүтээл, номыг хамгийн эрхэм бэлэгт тооцдог байлаа. Азид сайн цаг дахин айсуй. Монгол Ард Улсын Засгийн Газарт өргөн барьсан “Их Улаан Баатар” зургийг минь хүлээн авна уу” гэж бичиж байжээ.
Ийнхүү Монгол судлаач эрдэмтний урлаж бэлэглэсэн гайхамшигт бүтээл нь өдгөө Занабазарын музейд хадгалагддаг бөгөөд энэ хүний Монгол Улсын төлөө хийсэн бүтээсэн их үйлсийн талаар бид та бүхэндээ дараа дараагийнхаа нийтлэлээр хүргэх болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт