Фэйсбүүктээ 150 найзтай бол ердөө дөрөв нь л таны жинхэнэ найз байдаг гэнэ. Сэтгэл судлаач Робин Дунбар гэгч хүний судалж, Royal Society Open Science сэтгүүлд хэвлүүлсэн энэ судалгааны дүнтэй та санал нийлж байна уу? Тэрээр өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард 18-65 насны 3375 хүнээс судалгаа авч 150 хүн тутамд 4 жинхэнэ найз байдаг гэж дүгнэжээ. Эмэгтэйчүүд, эрчүүдээс танилын хүрээ илүү өргөн байх бөгөөд Фэйсбүүкт дунджаар 150 найзтай байна. Танд ямар нэг таагүй зүйл тохиолдсон үед хандаж болох жинхэнэ найз ердөө дөрөв байдаг гэнэ. Түүнчлэн дундаж хүнд 4-5 дотно найз байдаг аж. Гэхдээ зүрх сэтгэлийн найз 15, дотно найз 50 хүртэл байж болох гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт