ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ихрүүдийн талаар сонирхолтой баримтууд

    1. 2008 онд Англид нэгэн хосууд гэрлэх үедээ өөрсдийгөө төрөхдөө нэгнээсээ холдсон ихрүүд гэдгээ мэджээ. Тэдний нэг нь төрөх үедээ өөр эцэг эхэд өргүүлсэн байсан аж. 

    2. Эрдэмтдийн судалсанаар ихэр хүүхдүүдийн эцэг нь ондоо байх боломжтой ажээ. Гэхдээ өөр эцэгтэй ихрүүд мэндлэх магадлал 400 хүүхэд дунд 1 л тохиодог байна. 

    3. Цагаан идээ их хэрэглэдэг эмэгтэйгээс ихэр хүүхэд төрөх магадлал харьцангуй өндөр байдаг. 

    4. Ихрүүд адилхан үнэртэй байдаг. Зөвхөн нохой л тэдний үнэрийг хооронд нь ялгах чадвартай байдаг аж. 

    5. Дэлхийн хамгийн анхны сиамын ихрүүд нийт 21 хүүхдийн эцэг болж байжээ. Өдгөө тэдний үр ач нар хэмээх 1500 орчим хүмүүс байдаг аж. 

    6. Алдарт зохиолч Эрнест Хэмингуайн ээж нь түүнийг нас нь ойролцоо эгчтэй нь адил эмэгтэй хүүхдийн хувцас өмсүүлдэг байжээ. Учир нь тэр ихэр охинтой болохыг маш их хүсдэг нэгэн байсан аж. 

    Түүнийг эгчийг Марселин гэдэг байсан бөгөөд ээж нь зохиолчийг өхөөрдөн нэрийг нь эмэгтэйлэг болгон "Эрнестин" хэмээн дууддаг байв. Доорх зурагны баруун болон зүүн талд Марселин, Эрнест нар зогсож байна. 

    7. АНУ-ын хамгийн их ихрүүд амьдардаг газар бол Массачусетс муж. 

    8. Ихэр хүүхдүүд эхийн хэвлийд байх үеэсээ хоорондоо холбогдож, харилцаж эхэлдэг. 14 хоногтой болох үедээ тэд өөрсдөөсөө илүү бие биенийхээ биед хүрдэг. 

    9. 30-аас дээш насны бүсгүйчүүд ихэр хүүхэд төрүүлэх магадлал харьцангуй өндөр байдаг. 

    10. Эрэгтэй ихрүүд ихрийн удамтай байх нь ховор. Харин эмэгтэй нь ихрийн удамтай бол хосууд ихэртэй хүүхэдтэй болох магадлал өндөр. 

    11. Ихэр хүмүүсийн 22 хувь нь зүүн гараар бичдэг. 

    12. Дэлхийн хамгийн их ихэр хүүхэд төрдөг газар бол Нигер улс. Харин хамгийн бага ихэрлэдэг газруудын нэг бол Хятад улс юм. 

    13. Амьтад дундаас хамгийн их ихэрлэдэг амьтан бол цагаан баавгай юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй